solongonews
Хятадын гадаад хөрөнгө оруулалт маш сайн байна
2017-11-09 17:17
Хятадын гадаад хөрөнгө оруулалт маш сайн байна

Арван нэгдүгээр сарын 8-нд Хятад хийгээд даяарчлалын зөвлөхүүдээс нийтэлсэн  тайланд харуулснаар, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүчгүйдэж, гадаад шууд  хөрөнгө оруулалт унаж буй байдалд, 2016 оны Хятадын аж ахуйн нэгжээс гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 183 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсний мөн үеэс 44 хувь нэмэгдэж, дэлхийн гадаад хөрөнгө оруулалтын хоёрдогч том орон болов. Түүнчлэн  2017 оны Хятадын хувийн аж ахуйн нэгжээс гадаадад оруулсан хөрөнгө оруулалтын  хэмжээ төрийн өмчит аж ахуйн нэгжээс давах эрмэлзэлтэй байж, "гадагш гарч буй"  гол хүчин болов.


8-нд Хятад хийгээд даяарчлалын зөвлөхүүдээс судлан найруулж, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн сурвалж  бичгийн хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн "Хятадын аж ахуйн нэгжийн даяарчлалын  тайлан (2017)" хэмээх аж ахуйн нэгжийн дэлхийжилтийн хөх номыг Бээжинд тараав.  Тайланд харуулснаар, 2016 оны Хятадын аж ахуйн нэгжээс гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 183 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсний мөн үеэс 44 хувь нэмэгдэж, дэлхийн гадаад хөрөнгө оруулалтын хоёрдогч том орон болж, хоёр жил дараалан хөрөнгөө цэвэр экспортолсон орнуудын эгнээнд оров. Хятад хийгээд даяарчлалын  зөвлөхүүдийн дарга Ван Хүйяо танилцуулахдаа, Хятадын аж ахуйн нэгжээс Америкт  оруулж буй хөрөнгө оруулалт нь Хятадын гадаад хөрөнгө оруулалтын томоохон  үзүүлэлт болов гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Хятадаас Америкт оруулж буй  хөрөнгө оруулалт хоёр жил дараалан Америкаас Хятадад оруулж буй хөрөнгө  оруулалтаас давсан байна, энэ нь даруй Хятадын эдийн засаг тасралтгүй хөгжихийн хэрээр, бидний гадаад дахь хөгжил ч тасралтгүй хөгжиж байгааг харуулж байгаа юм.  Иймээс Америк дахь бидний хөрөнгө оруулалт хоёр жил дараалан цөм өссөн бөгөөд  маш их хэмжээгээр өссөн байна" гэжээ.

Хятад хийгээд даяарчлалын  зөвлөхүүдийн бүртгэлээс үзэхэд, 2016 онд Хятадын аж ахуйн нэгж Америкт 156  удаагаа хөрөнгө оруулснаас эхлээд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 85 тэрбум 16 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 76 хувиар өсөн нэмэгдэж, Хятад улс нь бусад орнуудыг даван Америкийн худалдааны хамгийн том түнш болсон  байна.

Гадаад орнуудад хөрөнгө оруулалт хийж буй бүс нутгийн тархалтын  байдлаас үзэхэд, Хятадын аж ахуйн нэгжийн гадаад хөрөнгө оруулалт голцуу Европ  тив, Умарт Америк, Ази номхон далайн бүс нутагт илүү төвлөрч, тус тус 35, 29, 25  хувьд хүрчээ. Үүнд, Европ хамгийн их хувь хэмжээг эзэлж, нийт 122 удаагаа  хөрөнгө оруулалт хийснээс хөрөнгө оруулалтын хэмжээ 111 тэрбум 400 сая ам  долларт хүрчээ. 

Хөрөнгө оруулалтын арга хэлбэрээс үзэхэд, үндсэн дамнасан  худалдааны нийлүүлэлт нь Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад хөрөнгө оруулах гол  арга хэлбэр болжээ. 2012-2016 онуудад үндсэн дамнасан худалдааны нийлүүлэлтийн  тоо хэмжээ үргэлжлэн нэмэгдсээр иржээ. 2016 онд дахин шинэ амжилт тогтоож,  хөрөнгө оруулалт 772 удаад хүрчээ. 

“Хятадын аж ахуйн нэгжийн  даяарчлалын тайлан 2017”-д харуулснаар, Хятадын үйлдвэрлэлийн салбарын гадаад  хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын 3-ны нэг хувиас илүүг  эзэлсэн байна. 

Хятад хийгээд даяарчлалын  зөвлөхүүдийн байгууллагын дарга Ван Хуйяо хэлэхдээ,  эдгээр явцад, Хятадын үйлдвэрлэлийн стандарт гадагшаа гарч дээд амжилт  тогтоосныг дурдууштай юм гэжээ.

Хуа Вей, ZTE зэрэг компаниуд олон улсын  стандарт тогтоох үйл явцад оролцож, гадаад ажил төрлөө тэлэн өргөжүүлж  байна. Энэ салбарын байдлаар, аж үйлдвэр нэлээд их хувь жинг эзэлж, аж  үйлдвэрийн гадаад дахь хөрөнгө оруулалт улмаар нэмэгдэж байна. Тухайлбал  өнгөрсөн жилд Фү Ёо,  CRRC компаниуд гадаадын зах зээлд орсон нь бүгд төлөөлөх чанартай. Үүнээс гадна банк санхүү, мэдээлэл, үйлчилгээ, программын салбарын аж ахуйн нэгжүүд ч тасралтгүй гадаадад тэлэн өргөжиж байна."

 "Хятадын аж  ахуйн нэгжийн даяарчлалын тайлан 2017" -нд дурдахдаа, 2017 онд гадаадад хөрөнгө  оруулах төрийн өмчит аж ахуйн нэгжид хийх шалгалт цаашид эрчимжсэнээр, уян хатан чанар бүхий хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн гадаад дахь хөрөнгө оруулалт төрийн өмчит аж ахуйн  нэгжээс давах төлөвтэй юм. Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн  нэгжийн гадаадад хөрөнгө оруулах зөвшөөрөл, гадаад валютыг шилжүүлэх нөхцөл, гадаадын аж ахуйн нэгжийг нэгтгэн авахад шаардагдах зээл, гадаадад хөрөнгө  оруулахад хууль зүйн талаар саад харшид тулгарах хүнд байдал төрийн өмчит аж  ахуйн нэгжээс илүү хүнд асуудалд тохиолдох нь дамжиггүй. 

Эх  сурвалжаас үзвэл, "Хятадын аж ахуйн нэгжийн даяарчлалын тайлан"-г 4 жил дараалан нийтэлж буй бөгөөд дотоод дахь цорын ганц "Аж ахуйн нэгжийн олон улсын  хөх ном" юм. Уг тайлан Хятадын аж ахуйн нэгжид гадаадад хөрөнгө оруулах стратегиа тодорхойлох, даяарчлалын үйл явц дахь нөхцөл боломж болон өрсөлдөөн сорилтод зөвөөр хандахад онол, практикийн хувьд чухал удирдах ач  холбогдолтой юм.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл