БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин цахилгаан холбоо интернэт сүлжээний залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх талын чухал заавар гаргажээ. Дарга Ши Жиньпин "Сүүлийн жилүүдэд бүх бүс нутаг, байгууллага нэгжүүд ХКН-ын төв хорооны шийдвэрийг төлөвлөх ажлыг үр дүнтэй хийж, цахилгаан холбоо интернэт сүлжээний залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх, удирдан зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийснээр анхан шатны үр дүнд хүрсэн. Ард түмний ашиг тусад тулгуурлахаар гол болгож, хөгжил ба аюулгүй байдлыг уялдуулан зохицуулан, системийн үзэл баримтлал ба хуулийг дээдлэх, эх үүсвэрийн засаглал, цогц засаглалд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
Мөн хамтад нь хянан зохицуулах, нийтийн сэргийлэлт ба нийтийн засаглалыг баримтлах, урьдчилан сэргийлэлт ба хяналтыг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ банк санхүү, цахилгаан холбоо, интернет сүлжээ зэрэг салбар дахь зохицуулалтын үндсэн хариуцлагыг бүх талаар хэрэгжүүлэх төдийгүй хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн сурталчилгаа, боловсролын урьдчилсан сэргийлэх ажлыг баталгаажуулан, олон улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг ахиулах хэрэгтэй . Мөн ийм төрлийн гэмт хэргийн үүслийг эрс таслан зогсоож, дээд түвшин бүхий энх тайван Хятад орон, хууль дээдлэх засаглалын Хятад орныг бүтээн байгуулахад илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй" гэж чухалчилсан байна.
