
Эрээн хот ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярыг тэмдэглэх “Үзэмж төгөлдөр хойд хил хязгаарыг хамтдаа сахин хамгаалъя” хэмээх тусгай сэдэвт соёл спортын арга хэмжээ болон III удаагийн Эрээн хот, Замын-Үүдийн иргэдийн бие бялдаржуулах арга хэмжээ 4 дүгээр сарын 15-ны өдөр Эрээн хотод нээлтээ хийлээ.
Жилд нэг удаа зохиогдох энэхүү бие бялдаржуулах арга хэмжээний үеэр сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис зэрэг 7 том төрлийн 20 гаруй тэмцээнийг зохион байгуулж, нэг сарын хугацаатай зохион байгуулж, хоёр орны 1000 гаруй хүнийг оролцуулах юм байна.
Энэ онд Эрээн хот нь ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийг ойд зориулж, IV удаагийн цайны замын соёл аялал жуулчлалын наадам, Хятад, Монгол, Оросын олон улсын дуу хөгжмийн наадам зэрэг 18 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

