solongonews
”Дэлхийн эрчим хүчний интернет”-ийг сайшаав
2018-01-01 20:29
”Дэлхийн эрчим хүчний интернет”-ийг сайшаав.

Саяхан Италийн Байгаль орчны яамны сайд асан Крадо Крини өгүүлэл  нийтэлж, Хятад улсын санаачлан байгуулсан “Дэлхийн эрчим хүчний интернет” нь  дэлхийн эдийн засгийн чансааг дээшлүүлж, цахилгаан эрчим хүчийг ашиглах үр ашгийг нэмэгдүүлэх, цахилгаан хэрэглээгүй, хүрэлцэхгүй байгаа хүмүүсийг цахилгаан эрчим хүчээр хангах чухал зангилаа болох боломжтой юм  гэжээ.

Тэрээр саяхан Америкийн шинжлэх ухааны “Шинжлэх ухаанч америк хүн” сэтгүүлийн итали хэлний хэвлэлд өгүүлэл нийтэлж, дэлхийн эрчим хүчний интернетийг байгуулах нь эрчим хүч хэмнэж, байгаль орчноо хамгаалах, цахилгаан  эрчим хүчийг түгээхэд тустай бөгөөд Итали ч түүний үр шимийг хүртэнэ  гэжээ.

Дэлхийн эрчим хүчний интернет бол холбогдох салбар дахь дэлхийг  хамарсан анхны бодит технологи, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төсөл юм. Цахилгаан эрчим хүчийг түгээж, 2050 он гэхэд дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 11.5 тэрбум тонн орчимд хязгаарлах буюу 1990 оныхоос 50 хувиар бууруулах  зорилготой ажиллана хэмээн Крадо Крини тэмдэглэжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл