solongonews
БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Шермантай уулзав
2021-08-13 11:49
БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Шермантай уулзав

БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Чинь Ган 12 -ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын байнгын орлогч Шермантай уулзав. Шерман Чинь Ганг АНУ-д шинэ үүрэгт ажилд орсонд баяр хүргэж, АНУ-ын Төрийн Департамент түүнд үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэв.

Үүргээ гүйцэтгэхэд нь АНУ дэмжлэг үзүүлж, тусалж байгаад Чинь Ган талархал илэрхийлээд, Хятад, Америкийн өнөөгийн харилцаа шинэ уулзвар дээр байна. Шинэ жилийн баярын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүдийн утсаар ярьж тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, АНУ-тай цаг тухайд нь харилцаа холбоотой байж, Хятад, Америкийн тогтвортой, хяналттай, бүтээлч харилцааг ахиулахыг хичээх болно гэжээ.

Хоёр тал мөн харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцож, нягт яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцов. 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл