solongonews
Хумс тань хугараад байна уу?
2017-03-30 10:50
Таны хумс ойр ойрхон хугараад байна уу. Тэгвэл танд гарын доорх материал ашиглан хумсаа хугарахаас хэрхэн хамгаалж болох талаар зөвлөе.

               

Хумс хугарна гэдэг нь тэжээл дутагдаж буйн илрэл. Тиймээс хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хумсанд тэжээл өгөх хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх. Мөн гэрийн нөхцөлд хумсны тос бэлдэж болно. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, 2-3 хоолны халбага цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Таны бэлдсэн тэжээлийн тос илүү гарвал хөргөгчинд хадгалахаа мартав даа.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.goodnews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл