solongonews
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай хөөж гүйцнэ...
2020-11-11 09:08
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай хөөж гүйцнэ...

    11-р сарын 10-нд хаагдсан Хятадын Олон улсын импортын III экспогоор санамж бичигт тохиролцсон бараа нийлүүлэлтийн хэмжээ 72 тэрбум 620 сая ам.долларт хүрч өнгөрсөн удаагийн экспогийнхээс 2.1 хувиар өсөн нэмэгдсэн нааштай амжилт тогтоолоо. Тэгвэл олон улсын бараа нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн солилцоо, нээлттэй хамтын ажиллагаа гэх дөрвөн том чадамж бүхий тус экспо нь олон улсын хамтын ажиллагааны чухал индэр болж, цар тахлын нөхцөл дэх улс орнуудын аж ахуйн нэгжүүдийн сэргэж хөгжих хамгийн том хүсэл эрмэлзэл болсон аж.

Өнгөрсөн хэд хоногт “Экспод хамгийн сүүлд оройтож ирсэн бизнесмен”-ий тухай олны дунд их яригдсан юм. Японы төмөр данхны дархан, 58 настай Арай Микио 3 удаа нуклейн хүчлийн шинжилгээ өгч, 14 хоногийн тусгаарлалтад орсны дараа, экспо хаагдахын өмнө өдөр дөнгөж бүтээгдэхүүнээ олонд дэлгэн танилцуулж амжсан байна. Тэрээр:

 - Импортын экспо бол яасан ч алдаж болохгүй чухал боломж мөн гэж хэллээ.

Арай Микио шиг олон улсын импортын экспог чухалчилж буй гадаадын бизнес эрхлэгч мундахгүй. Хятадын албаны мэдээний дагуу дэлхийн топ-500 болон салбарын манлайлагч аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувь нь импортын экспод тасралтгүй оролцож байна. Үүнд оролцсон аж ахуйн нэгжийн тоогоороо Америк улс орнуудын дунд 3-рт жагсаж, дэлгэсэн бараа бүтээгдэхүүний тоогоороо 1-рт жагссан байна. Тэгвэл энэ нь Хятад улстай “Харилцаа холбоогоо бүрэн тасална” гэж хашхирч буй Америкийн хэсэг улс төрчдийн хувьд юуг харуулж байна вэ? Тус орны “Соасн” буву “Коач” худалдааны компаний Шанхайн салбар компаний хариуцлагатан:

- Манай компани энэ оны экспогоор 310 сая ам.долларын захиалга авсан гэж хэллээ. Тиймдээ ч сүүлийн үед “Хятад улс хэрэглээний хамгийн гол зангилгаа зах зээл, эрэлт хангамжийн гинжин хэлхээний төвийн байр сууриа хадгалсаар байна гэж гадны хэвлэлд мэдээлжээ.

    Импортын экспо олон улсын хамтын нийгэмлэгээс талархал хүлээж байгаа нь эдийн засгийн зүй тогтол, дүрэм журмыг сайтар мөрдсөнтэй шууд холбоотой юм. 72 тэрбум 620 сая ам.долларын захиалгын хамгийн том хүчин зүйл бол даруй дэлхийн хамгийн том хөгжлийн нөөцтэй зах зээл юм. Инноваци нь Хятад улсын хөгжилд ирэх тусмаа чухал үүрэг гүйцэтгэж байгаад улс орнуудын бизнес эрхлэгчид маш баяртай байна. 2019 онд Хятад улсын үндэсний хэмжээнд судалгааны ажилд хийгдсэн хөрөнгө оруулалт 2.17 их наяд юаньд хүрч, ДНБ-ний 2.19 хувийг эзэлсэн нь Европын холбооны дундаж түвшинтэй дүйцэж, инновацийн хүчин чадавхын индексээрээ дэлхийд 15-р жагссан юм. Энэ оны экспогоор Хятад улс нийт 411 төрлийн шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг танилцуулсан бол гадаадын аж ахуй нэгжүүд бүгд л Хятад улстай инновацийн салбарт хамтарч ажиллахыг хүсэж, зорьж байгаа юм байна. Францын “Мишлен” группын Хятад дахь салбар компаний захирал Камран Боссуги, “Хятадад үйлдвэрлэв гэдгээс Хятад улсад судлан бүтээв хүртэл инновацийн салбарт Хятад улсын ахиц дэвшил, ололт амжилтыг даян дэлхийгээрээ харж, гэрчилж байна. Мишлен компани Хятадын аж ахуйн нэгжүүдтэй инновацитай салбарт хамтарч ажиллах маш их сонирхолтой байна гэж ярьлаа. Хамгийн чухал нь Хятад улс нээлттэй байдлаа тасралтгүй тэлж, дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтыг тасралтгүй хүчээр сэлбэж, үнэнч байр суурь, хариуцлагатай улс орны дүр төрхөө харуулсаар байна. Ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл газар авч, дэлхийн эдийн засагт цохилт, дарамт учруулсаар байгаа боловч “Улс орнууд нээлттэй хамтран ажиллах бол сөрж болшгүй том урсгал” гэдгийг Хятад улс маш сэргэгээр таньсан юм. Энэ оны импортын экспогоор Хятад улс нээлттэй байдлаа бүх талаар өргөжүүлэх дөрвөн шинэ арга бодлогоо танилцуулсан нь дотоодын зах зээлээ олон улсын зах зээл болгон хөгжүүлэхийн төлөө юм.

Нээлттэй байдлаа тэлж, зах зээлээ хуваалцах гэсэн нь Хятад улсын үнэнч байр суурь төдий биш, харин ч практик үйлдэл болохыг одоо хүмүүс харж, итгэж байгаа биз. Яг л “үнэнээр явбал үхэр тэргээр туулай хөөж гүйцнэ” гэдэг ...

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл