solongonews
Өрөмч-Европ чиглэлийн шууд нислэгийн агаарын шугам нээгдэхээр боллоо
2017-01-04 22:10
Шиньжяны агаарын тээврийн салбарын 2017 оны ажлын хурлын мэдээнд тэмдэглэснээр, Өрөмчийн олон улсын нисэх онгоцны буудлаас 2017 онд Европ чиглэлийн анхны шугамыг нээнэ.

 Өдгөө Лондон, Ром, Вена гурван хоттой шууд нислэгийн агаарын шугам нээх ажлыг зохицуулж байна. Харин аль шугамыг эхэлж нээх нь тодорхойгүй байгаа юм байна.
Иргэний агаарын тээврийн компаний Шиньжян дахь салбарын дарга Жан Жүнхуагийн танилцуулснаар, 2017 онд Өрөмч болон Төв, Баруун, Өмнөд Азийн чиглэлийн агаарын шугамыг нягтруулж, Өрөмч болон Лондон, Ром, Парис, Вена зэрэг Европын хотууд хоорондын олон улсын агаарын тээврийн шугамыг нээж, Өрөмчийг олон улсын агаарын тээврийн чухал цогцолбор болгохоор хүч тавин ажиллаж байгаа юм байна.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл