Эрээн хотоор орж гарсан ачаа тээврийн хэмжээ 3.15 сая тоннд хүрчээ
2018-04-03 16:02
Өнгөрсөн улиралд Хятад, Монголын хамгийн том төмөр замын боомт болох Эрээн боомтоор орж гарсан ачаа тээврийн хэмжээ 3.15 сая тоннд хүрч, мөн үеэс 44.2 хувиар нэмэгджээ.
Гадаадаас оруулсан хэмжээ 2.83 сая тоннд хүрч, мөн үеэс 43.6 хувиар нэмэгдэж түүхийн тэмдэглэлийг эвдсэн байна.
Эрээн хот нь Хятад, Монголын эдийн засгийн арилжааны олон улсын чухал зам бөгөөд Хятад, Монголын хамгийн том төмөр замын боомт, Хятад улсаас Европ хүрэх галт тэрэгний цорын ганц хилийн боомт юм.
Энэ жилээс Эрээн хотын боомтын ачаа тээврийн ажлын бүтцийг сайжруулж, тос, төмрийн хүдэр, нүүрс зэргийг зөөвөрлөн гаргаж байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
