solongonews
Худалдааг саадгүй ахиулах, чөлөөт худалдааг дэмжих бол “Бүс ба зам” санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн
2018-04-19 20:28
Европын Холбооны орнуудаас БНХАУ-д суугаа элчин сайд нар хамтаар “Бүс ба зам” санаачилгыг шүүмжилсэн тайлан гаргаж, Хятад улс энэхүү санаачилгын хэрэгжилтээр чөлөөт худалдаанд саад хийн, өөрийн орныхоо аж ахуйн нэгжүүдийг давуу байр сууринд тавихыг зорьж байна гэж шүүмжилсэн хэмээн “Германы Бизнес Сонин” саяхан мэдээлсэн байна.

Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 19-нд хэлэхдээ, уг сонины холбогдох мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, хуурмаг гэдгийг ЕХ-оос Хятадын тал олонтаа гэрчилж мэдэгдсэн. “Бүс ба зам” бол харилцан ашигтай байж хамтаар ашиг хүртэхийг эрэлхийлсэн, хамтын хөгжлийн төлөө санал санаачилга байж, “хамтран зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” гэсэн зарчмын дагуу ажилладаг болохоор худалдааг саадгүй ахиулах, чөлөөт худалдааг дэмжих бол “Бүс ба зам” санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм. Одоогоор дэлхийн 80 гаруй улс орон уг санаачилгыг дэмжиж, түүнд нэгдэхээ мэдэгдсэн нь хамгийн сайн гэрч юм гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл