
Монгол үндэстний уламжлалт соёл нь Өвөр Монголын хамгийн өвөрмөц нэрийн хуудас бөгөөд сүүлийн жилүүдэд үндэстний соёлын элементийг аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, сийлбэр, гадаад ухуулгын цар хүрээнд өргөнөөр хэрэглэж байгаа. Гэвч үндэстний элементийг өөрийн дураар буруугаар хэрэглэх асуудал оршиж байна. Ийм байдлыг хэрхэн шийдвэрлэх тухай Наранхуар гишүүн өөрийн санал бодлоо хуваалцлаа.
Түүний үзэж байгаагаар холбогдох байгууллага нэгж баг томилон үндэстний барилга, дуу хөгжим, хувцас загвар, үсэг бичгийг хамарсан ухуулга сурталчилгааг сайн хийх хэрэгтэй. Олон улсын монгол хувцас загварын хэв загварын дата төвийг яаралтай байгуулж, стандарт тогтоох ба зөвөөр уламжлахад тусална. Монгол үндэстний уламжлалт наадмын өдөр гаргах, лхагва гарагийг монгол хувцас гоёлоо өмсөх өдөр болгох зэргээр дамжуулан Өвөр Монголын үндэстний соёлыг өргөнөөр, зөв оновчтойгоор уламжлан залгамжлах нь зүйтэй юм.
“Үндэстний соёл нь урлаг төдийгүй том зах зээл юм. Улс орноос соёлын аж үйлдвэрлэлийг дэмжиж байгаа төрийн бодлогыг түшиглэн энэ талын содон хүмүүсийг цуглуулан тэдний арга ухаанд түшиглэн, тал нутгийн соёл, нүүдлийн соёлын охь шимийг хүндэтгэн, уран дархны нүдээр энэ төрлийн ажил үйлсийг үр дүнтэй хийвэл Өвөр Монголын давуу талыг харуулж чадах юм” хэмээн Наранхуар гишүүн үзэж байна.
