solongonews
Өөрийн бизнесээ эхлүүлэх цаг
2015-12-28 18:21
Толгойд олон шинэ санаа эргэлддэг хэдий ч хэрэгжүүлэх гэхээр яг хаанаас эхлэх ёстой вэ гэдгээ мэддэггүй. Санаагаа бодит биелэл болгох боломжтой хэдхэн аргыг хүргэе.
1. Хэцүү асуудал бүрийг өөрөөсөө асууж шийд.
 
Би мөнгө олж чадах болов уу, үүнийг хэрхэн, хаанаас олох ёстой вэ? гээд асуудал ихээр тулгардаг. Асуултын хариултыг өөрөөсөө ол. Чамаас өөр  туслах хүн өөрт чинь байхгүй. Өөртөө итгэ.
 
2. Цаг мөнгийг дээгүүр үнэл.
Шинээр бизнес хийхэд хамгийн чухал зүйл бол цагийг барьж, мөнгө олох гэж хичээдэг  зүтгэлтэй байх хэрэгтэй. Олсон ашгийг зөв зарцуулж, хөрөнгийг аль болох эргэлдүүлж байх хэрэгтэй. Ингэвэл сая нэг бизнесс болж, баяжих болно.
 
3. Бичиг, цаасны ажилаа цэгцэл.
Бүх зүйлийг анхнаас яг бичиж, шаардлагатай зүйлийг тэмдэглэж ав. Цаасан дээр бичсэн бүхэн биелджг гэдгийг бүү мартаарай.
 
4. Амжилт өөд алхаж, эрсдлийг төлөвлө.
Саад бүх л ажилд гардаг. Иймээс саад бүрийг төлөвлөж, эрсдэл бүрийг үүрэх чадвартай байх хэрэгтэй.
 
5. Зар, зар бас дахин зар.
Ашиг шимээ хүртэмээр байвал зарж, олон хүнд түгээх байдаг. Иймээс сайн маркетинг чухал. Толгойнд байгаа бүх зүйлээ “сэгсэр”. Жаахан зүтгэл, хувь хүний зохион байгуулалт байхад хангалттай.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл