Шаньдүн муж 08-р сараас 15-17 насны хүүхдийг вакцинд хамруулж эхлэв
2021-08-03 22:52
Шаньдүн муж 08-р сараас 15-17 насны хүүхдийг вакцинд хамруулж эхлэв

Саяхан олон газрууд насанд хүрээгүй хүүхдүүдийг вакцинжуулах "цагийн хуваарь" -ийг нэвтрүүлж, улс даяар олон газар 12-17 насны хүүхдүүдэд коронавирусын эсрэг вакцинжуулалтын ажлыг дараалан хийж байна. Шаньдүн муж 08-р сарын 01-нээс эхлэн 12-17 насны хүүхдүүдэд коронавирусын эсрэг вакцинжуулалтын ажлаа эхлүүлсэн байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг вакцинд хамруулсан эхний өдөр 15-17 насны нийт 242200 хүнийг вакцинд хамруулжээ. 12-17 насны хүмүүст хэрэглэсэн вакцин нь Хятад улсын холбогдох газруудаас батлагдсан идэвхгүйжүүлсэн шинэ коронавирусын вакцин бөгөөд тусгай энэ насны хүмүүст зориулсан шинэ коронавирусын вакцин юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
