29 дэх удаагийн Бүх Хятадын номын яармаг энэ жил долоодугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Хятадын Шаньси мужийн Си Ань хотод зохион байгуулахаар болсон байна. Номын яармагт зориулсан хэвлэлийн хурлын үеэр Хятадын төлөөлөгчдөөс гадна “Бүс ба зам” санаачлагын орнууд ч оролцох болсныг мөн уламжилжээ.
Эх газрын 30 гаруй мужийн 1000 гаруй хэвлэлийн компаниас гадна Хонконг, Макаогийн бизнес эрхлэгчид, компаниуд оролцонл. Энэ онд хэвлэгдэн гарсан шинэ ном, зохиол, товхимлуудыг танилцуулан, зохиогчийн эрхийн гэрээ хэлэлцээрүүд хийж, хэвлэлийн бизнесийн олон улсын хурал, харилцан туршлага солилцох арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Шаньси мужийн удирдлага БНХАУ-ын Хэвлэлийн хороотой хамтран зохион байгуулж буй энэхүү яармагт 30 мянга гаруй хүн оролцох төлөвтэй байна.
Бүх Хятадын номын яармаг Си Ань хотод болно
2019-05-16 09:32
Бүх Хятадын номын яармаг Си Ань хотноо болно
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх
