solongonews
Уламжлалт брэнд “Үндэстний мода” болж байна
2022-04-18 16:25
Уламжлалт брэнд “Үндэстний мода” болж байна

Зочид Бээжинд аялахаараа Чуань Жюйдэд очиж шарсан нугасны хоолны газарт зочилдог бол Фү Жяньд хүрэхэд Цай овгийн лакаар урласан сийлбэрийг сонирхож, Наньжинд харин Фүзийн сүмээр жуулчилдаг. Олон зуун жилийн түүхтэй, дурсамжтай брэндүүд нь хотын зан заншил болон соёлыг ойлгоход чухал ач холбогдолтой юм. Саяхан Худалдааны яам зэрэг найман газраас хамтран "Уламжлалт брэндүүдийн шинийг санаачлан хөгжүүлэх санал"-ыг нийтэлж, бүх орон нутгийг уламжлалт брэндүүдийн хамгаалалтыг нэмэгдүүлэн, шинэлэг эрч хүчийг идэвхжүүлэхийг уриалсан байна. Энэхүү бодлогын хүрээнд цаг үедээ зохицсон аж ахуйн нэгжүүд соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл болон бусад үйлдвэрүүдтэй гүн интеграцчлалыг хөгжүүлж, хэрэглээний шинэ "үндэсний мода"-ыг эхлүүлэх гол хүч болжээ.

Уламжлалт соёлыг сэргээнэ

  Шаньши мужийн Фэньян хотын Фэнь дарсны музейд байгаа Логоны хээ нь таван ширхэг шиш будааны чих, 23 ширхэг улаан өнгийн шиш будаа ба нэг ширхэг ногоон өнгийн шиш будааны навчнаас бүрдсэн 1998 оны барааны тэмдгийн бүртгэлийн гэрчилгээ нь хүмүүсийн анхаарлыг татаж байв. Тайлбарлагч:

- Фэнь дарсны барааны тэмдэг шиш будаагаар дизайны үзэл баримтлал болгосон нь "Ёслолын ном·Юй Лин"-ийн "Сайн чанарын амуу будааг бэлдэх хэрэгтэй" гэсэн ойлголтоос үүсэлтэй гэж хэлсэн юм.

Гадаадын зочид Фэн архины уламжлалт архи исгэх явцыг мэдэрч байна 

Архи исгэхдээ газарт булах вааран савыг ашигладаг. Исгэх явцад саванд байгаа будаа нь гаднах хөрснөөс бүрэн тусгаарлагдаж, гаднах хөрс ба агаарт байгаа хортой бичил биетэнтэй харьцахаас сэргийлдэг. Архи исгэхийн өмнө вааран саваа халуун усаар угааж, перецтэй өтгөрүүлсэн усаар нэг удаа зайлж ариутган, агаарт хатаасны дараа материалаа савладаг. Бидэнтэй хамт аялсан Ван овогт залуу Фэнь дарсны уламжлалт исгэх аргын тухай тайлбарыг сонсоод үндэстний анхны бүлгийн биет бус соёлын өвд багтах Фэнь дарсны архи исгэх үйл явц болон соёлын утга санааны гүнзгий байдлыг ойлгож, "Зуун жилийн уламжлалт" нэртэй домогт түүх ба өвөг дээдсийн ур чадварыг мэдэрч, соёлын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлснээ сэтгэл догдлон хуваалцаж байсан юм.

Уламжлалт брэнд гэдэг нь олон жилийн түүхтэй, өвөрмөц бүтээгдэхүүн, ур чадвар, үйлчилгээ ба үзэл баримтлалыг өвлөн үлдээсэн, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын уламжлалт соёл, ёс зүй ба ёс суртахуун, бизнесийн шударга байдлыг агуулсан брэндийг хэлж байна. Одоогийн байдлаар Худалдааны яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын олон мянган брэндүүд дунджаар 160 гаруй жилийн түүхтэй.

Хясаан сүмс чанаж алдаршсан “Ли Жиньжи”, Гутал хийж хөрөнгө босгосон Ней Ляньшэн, 600 жилийн түүхтэй зооринд исгэсэн Ү Лян Е дарс, Тэнгэр тэтгэгч хааныг догдлуулсан Жан Шяочунь хайч, Чин гүрний Энх Амгалан хааны үед Хятадын уламжлалт анагаах ухааны нууц эмийг хангадаг Тун Рэньтан болон Мин гүрний дунд үед нээгдсэн даршилсан ногоогоор алдаршсан Лю Бижюй зэрэг зуун жилийн хугацаанд өгсөж уруудаж, хэдэн үеийнхний мэргэн ухаан, нөр их хөдөлмөр шингэж, өнөөг хүртэл зах зээл дээр өөрийн оршихуйгаа хадгалсаар байгаа уламжлалт брэндүүд нь түүх, соёлын амьд сонгодог бүтээл болж, улс орон, үндэстний биет бус үнэт баялаг болсон юм.

Шинэ эрч хүчийг оруулна

Өнөө үед зах зээлийн өрсөлдөөн ширүүн болж, олон зуун жилийн түүхтэй дэлгүүрүүд төрөл бүрийн шалтгааны улмаас цаг үетэйгээ хөл нийлж чадахгүй, олон жилийн түүхэнд нэр хүндтэй брэндүүд аажмаар устаж эхэлж байна. Статистик мэдээллээр Хятадын 1950-иад онд олон арван мянган аж ахуйн нэгж байсан бол одоо хэдэн мянга болж цөөрчээ гэж мэдээлсэн.

Тээврийн яамны Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ван Шяньжинь:

- Нийгэм, эдийн засгийн хурдтай хөгжлөөс шалтгаалж олон жилийн нэр хүндтэй брэндүүд цаг үетэйгээ хөл нийлж чадахгүй, зарим уламжлалт брэндүүд шинэ брэндүүдэд дарагдаж эхлэв. Шалтгаан нь голчлон зарим нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, менежментийн сэтгэхүй хойрго, хуучинсаг хандлагад дассан, бүтээгдэхүүний инноваци ба бизнесийн удирдлагын загвар инноваци хийх хүсэл эрмэлзэл хүрэлцэхгүй. Ихэнх нь уламжлалт семинар, эсвэл гэр бүлийн хэв маягийн үйл ажиллагааны загварт баригдаж байдаг. Орчин үеийн аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад тэд нийгмийн капитал, менежментийн баг, маркетингийн стратеги зэрэг стратегийн сэтгэлгээ ба хэрэгжүүлэх чадвар дутмаг байна гэж үзэж байна.

Уламжлалт брэндүүдийн шинэлэг хөгжлийг дэмжиж, хэрэглээний чадавхыг нээх зорилгоор Худалдааны яам зэрэг найман газар "Уламжлалт брэндүүдийн инноваци, хөгжлийг дэмжих тухай санал дүгнэлт" гаргаж, уламжлалт брэндүүдийн хамгаалалтыг чангатгах, өв залгамжлалын тогтолцоог боловсронгуй болгох, инновацийн эрч хүчийг идэвхжүүлэх, хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх зэрэг дөрвөн чиглэлээр 13 санал дэвшүүлсэн байна.

Бээжингийн Тун Рэньтан Ү Зи Янь Зун эм болон Ү Жи Бай Фэн эмээр хос“CP”-г бүрдүүлж, 

"Янь Зун" болон "Бай Фэн" хоёр 4D виртуал IP дүрсийг бүтээв

Уламжлалт брэндүүд өнгөрсөн үеийн хуучирсан маркетингийн загвараа өөрчилж, богино хэмжээний видео бичлэг, шууд дамжуулалт, Интернэт+, "офлайн үзэсгэлэн" болон "онлайн шууд дамжуулалт"-ыг ашиглах, эрдэмтэн урьж хэлэлцээ хийх зэрэг арга хэлбэрээр зорилтот маркетингийн сурталчилгаа хийх хэрэгтэй.

Сүжөүгийн Дао Шянсүнь талхны дэлгүүр өөрөө шууд дамжуулах баг байгуулж, WeChat апплет худалдаа ба сүлжээний группын онлайн хэлбэрийн худалдаагаар зах зээлээ эзэлсэн юм. Тан мужааны дэд дарга Пинь Дүөдүө шууд дамжуулалтаар төрөл бүрийн самнуудын бүтээсэн гар урлал ба соёлын нөлөөг тайлбарлаж сая гаруй интернет хэрэглэгчдийн анхаарлыг татав. Seagull Watch компаний гүйцэтгэх захирал Тяньжинь хотын төв байр ба музейд байрлах шууд дамжуулалтын өрөөнд 2.03 сая интернет хэрэглэгчдэд Seagull Watch компаний хөгжлийн түүхийг танилцуулснаар дэлгүүрийн нэг өдрийн борлуулалтыг 320 хувиар өсгөв.

Уламжлалт брэнд нь өмнөх үеийнхний сэтгэлд нэгэн төрлийн мэдрэмж төрүүлдэг ч залуучуудын нүдэнд түүний өсөлтийн тухай дурсамж ойлголт байхгүй. Харин шинээр гарч ирж буй брэндүүдийн адил өрсөлдөөнт тавцан дээр байгаа юм.

Baidu-аас гаргасан "Baidu үндэстний мода их дата"-д 20-29 насны хэрэглэгчдийн ихэнх нь улсын дотоодын брэндэд анхаарлаа хандуулж байгааг дурдав. Залуу хэрэглэгчдийг хэрхэн татах вэ гэдэг нь уламжлалт брэндүүдийн хувьд шинэ асуудал болоод байна.

Жэжян мужийн Жяшин хотоос үүсэлтэй Ү Фанжай анхандаа ганц зунз зарж байсан бол одоо шинэ маркетинг хийж, саран боов, наалдамхай будааны бөмбөлөг, ногоон бөмбөлөг болон бусад төрлийн бүтээгдэхүүний бүтэц болгон өргөжүүлжээ.

Өндөр технологи ашиглан өнөөгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өвөрмөц шинэ бүтээгдэхүүн бий болгох нь мөн л уламжлалт брэндүүдийн нэг шинэлэг зүйл юм.

Хятадын анагаах ухааны нэр хүндтэй брэнд болох Тун Рэньтан нь олон жилийн турш судалгаа хийж Жы Ма эрүүл мэндийн супер IP концепцийн томоохон дэлгүүр гаргав. Дэлгүүр нь өндөр технологи ашиглан 24 цагийн турш нээлттэй ажилладаг эмийн санд автомат машинууд суурилуулсан. Бээжингийн Дашин дүүрэгт байрлах эмийн сангийн автомат машинд төрөл бүрийн 9000 төрлийн эм бий. Эм захиалахаас эхлээд хүлээн авах хүртэл ердөө 45 секунд л зарцуулдаг. Энэхүү IP концепт дэлгүүр хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Аялал жуулчлалын салбартай хослуулав

Өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд уламжлалт брэндүүд хэрхэн шинэ замаар аялах вэ. Үүнтэй холбогдуулан Ван Шяньжинь уламжлалт брэндийн аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн ба бизнесийн загварын шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх тал дээр аялал жуулчлалын салбартай хослохыг зөвлөв. Тэрээр:

- Соёл, аялал жуулчлалын цогц хөгжил нь соёлын дэмжлэг, байгалийн үзэсгэлэнт газруудын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Үзэсгэлэнт байгалийн үзэмжийг бий болгохын тулд соёл, бизнесийг цогцоор нь нэгтгэх шаардлагатай. Алдартай жуулчлалын газрууд бизнесийг дэмжихэд шууд үүрэг гүйцэтгэдэг. Мөн арилжааны чанартай ижил бүтээгдэхүүн нь байгалийн үзэсгэлэнт газрыг тасралтгүй шинэчилдэг. Хятадын уламжлалт брэндүүд сайн үндэс суурьтай. Үүний үндсэн дээр өөрсдийн сэтгэлгээгээ өөрчилж, соёл, аялал жуулчлалыг аж ахуйн нэгжид нэвтрүүлэн, олон зуун жилийн түүхтэй уламжлалт брэндүүдийг хөгжлийн замд оруулахад түлхэц өгөх хэрэгтэй гэж илэрхийлэв.

Зарим уламжлалт брэндүүд аялал жуулчлалын салбартай хосолж эхэлсэн байдаг. Тухайлбал, Гуанжөүгийн эмийн групп Хятадад анхны хагас задгай Хятадын уламжлалт анагаах ухааны музей "Шэнь Нөн Цао Тан" цэцэрлэгт хүрээлэнг байгуулсны дараа бас Ванлаожи өвслөг цайны музейг байгуулан, ургамлын гаралтай цайны соёлыг нэг цэгт төвлөрүүлж аялал жуулчлалын газар болгосон байна. Ван Шяньжинь:

- Уламжлалт брэндийг аялал жуулчлалтай хослуулахад аялал жуулчлалын газарт туршилтын дэлгүүр байгуулахаас бусад арилжааны дүүрэгт төрөлжсөн дэлгүүр нээх хэрэгтэй. Жиүсань нийгэмлэг нь соёл, аялал жуулчлалын интеграцийн хөгжлийн загварыг судалж, гүнзгий судлах багийг удирдсаны дараа мөн хоёр үйлдвэрийн загварыг шинэлэг байдлаар санал болгоно гэж танилцууллаа.

Биет бус өв залгамжлагч Юй Тиншю Юйжөүгийн эртний хотын биет бус соёлын өв болох 

"Мяо хатгамлын цех"-д Мяо хатгамал урлаж байна

Тэрээр басхүү нэг загвар нь Хятадын брэндүүдийн дунд хамгийн урт түүхтэй уламжлалт брэндийг танилцуулах ба музейтэй хамтрах хэлбэрээр соёл, бүтээлч бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ба Хятадын брэндийн үзэсгэлэнг гаргах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй.      Музейн соёлын болон бүтээлч бүтээгдэхүүн нь жуулчид ба орон нутгийн үзэгчдийн дунд зах зээлийн боломжтой. Энэ хоёрыг хослуулснаар музейн соёл, мөн бүтээлч хоёр зах зээлийг бүрдүүлэх болно гэж танилцуулав.

Нөгөө нэг загвар нь "Хятадын уламжлалт брэндийн инновацийн төв" байгуулах болно. Тухайлбал, Бээжин хотын Дүнчэн дүүргийн Ван Фүжин брэндийг ашиглан уламжлалт брэндэд суурилсан аж үйлдвэрийн инновацийн төвийг байгуулж, Бээжин хотын аялал жуулчлалын бизнесийн гол дүүргийн шинэ үзэсгэлэнт газар болгон, аялал жуулчлалын хэрэглээний эрч хүчийг идэвхжүүлнэ. Энэхүү инновацийн төв нь бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц өгөх бөгөөд урт хугацаанд орон даяарын байгалийн үзэсгэлэнт газрууд, худалдааны газруудад зориулсан шинэлэг уламжлалт брэндийн бүтээгдэхүүн, уламжлалт брэндийн маркетингийн загваруудыг хүргэх болно.

Зохиогч: ЛҮӨ ЛАНЬ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : smt
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл