
Хийх арга:
Дүүпүүг хэсэглэн хэрчээд угааж хатаана. Дараа нь давс жигдхэн цацаад хагас цаг гаруй байлгаж уусгана.
Хайруулын тогоонд хийж халаана. Давсалсан дүүпүүгээ хийгээд хоёр талаараа шаргал өнгөтөй болтол нь хайраад тогооноос гаргана.
Тостой хайруулын тогоогоо дахин халааж жижиглэн хэрчсэн саримс хийж анхилуун үнэртэй болтол нь хуураад дээр нь хэрчсэн мах хийж өнгө нь хувирсаны дараа гаргана.
Тохирох хэмжээний ус, буурцгийн амтлагч шүүс, давс, чихэр зэргээ тогоонд хийн буцалгаад, дөнгөж гаргаж авсан дүүпүү, махыг хийж халаагаад шүүс нь өтгөрсний дараа тогооноос гаргана. Гаргахаас өмнө халбагаар тогооны шүүсийг тасралтгүй дүүпүү дээр цутгаж амт оруулна.
