16-нд сурвалжлагч Худалдааны яамнаас "Энэ оны 01-р сараас 07-р сар хүртэл Хятадын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 672.19 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 25.5 хувиар (банк, үнэт цаас, даатгалаас бусад) нэмэгдсэн байна. Мөн 2019 оны мөн үеэс 26.1 хувиар өссөн" гэлээ.
Салбарын үүднээс авч үзвэл үйлчилгээний салбарт гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 535.57 тэрбум юань байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.2 хувиар өссөн нь Хятадын гадаад хөрөнгийн бодит хэрэглээний 79.7 хувийг эзэлж байна.
Үүний дотор бөөний болон жижиглэнгийн худалдаа, шинжлэх ухаан судалгаа, техникийн үйлчилгээний салбар, мэдээлэл дамжуулах програм хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбар тус тус 69.3 хувиар, 49.2 хувиар, 29.1 хувиар өссөн байна. Өндөр технологийн салбарт гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 34.1 хувиар өссөн мөртөө үүнээс өндөр технологийн үйлдвэрлэл, өндөр технологийн үйлчилгээний салбар тус тус 27.8 хувиар, 36 хувиар өссөн байна.
