solongonews
Өег тавтай хаваржаа
2017-04-12 21:49
Ханан зэрэглээ сүүмэлзсэн дөрөвдүгээр сарын эхээр Шилийнхотын Цог уул сумын Булаг гацааны малчин Жамба гуайг сурвалжлахаар хүрэхэд тэднийх төлөө хэдийнээ тосчихсон байлаа.

       Жамба гуай сүргийн тухай яриа дэлгэхэд:

- Өнгөрсөн жилд малын үнэ ханш бага байсан ч манайх өөрөө тийм олон зардалгүй мөртлөө өр ширгүй болохоор хониныхоо хөгшин буурайгаас цөөврийг зараад бусдыг нь аваад хоцорчихлоо. Өнгөрсөн намар манай нутагт хадлантай болохоор өнөө өвөл хаврыг өвс бордоо хүрэлцээтэй сайхан өнгөрүүлж явна даа. Дөнгөж ес эхлэхэд л өвсөлж бордоход чинь хонь намраараа шахуу хаваржсанаар төл тосоход тийм ч их зүдэрсэнгүй. Хоёр зуу гаруй эх малаас 100 хувийн төл тосоод байна. Одоо ирэх зун гандахгүй бол малчид бидний жаргал юм даа гэж Жамба баяртай ярьж байлаа.

Би энд нэлээд удаан суухад Жамба гуай хонь малаа бараалъя, үзье гэх ч үгүй тавтайхан суугаад байхаар нь:

- Танайх хоньчинтой юу? гэж асуув. Жамба:

- Манай охин харж байна, одоо тэнгэр дулаарч цагаан бог гарчихсан чинь хонинд өвс хаяж өгөөд ч идэхгүй гэж байгаа.

- Та чинь ганц охиноо сайн хоньчин болгочихжээ гэсэнд:

- Одоогийн улс ганц хоёр хүүхдээ дураар нь тавьж юунд ч ойртуулахгүй, юу ч хийлгэхгүй байлгасаар муу сургачихаас биш, хийлгэвэл юу ч хийж чаддаг юм гэж  бүр хорин насыг даваад гуч руу ойртож байгаа улс, өмнө нь айлын бэр болоод хүүхдийн ээж болчихсон гэж хал нь гаднаа ч хайр нь дотроо байдаг эцэг хүний дулаан үг ярьж байлаа.

Жамбыхан ийнхүү мал нь өег тавтай, хүн нь сэтгэл тэнүүн сайхан хаваржиж байлаа.

Зохиогч: Тонровсэрэн
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл