solongonews
Хонконгийг олон улсын шинэ хэлбэрийн том хот болгоно
2018-07-04 09:31
Хонконгийг олон улсын шинэ хэлбэрийн том хот болгоно

Саяхан Хонконгод “Хятадын хотуудын өрсөлдөх чадварын тайлан- 2018”-ыг нийтлэх арга хэмжээ болов. Тус арга хэмжээнд Хятадын олон том хотын байдлыг нарийн танилцуулж, ялангуяа Хонконгийн өрсөлдөх чадварт хийсэн хамгийн сүүлийн үеийн анализ судалгааг танилцуулжээ. Тус хуралд, Хонконг аж үйлдвэрлэлээ чанаржуулах, “Олон улсын шинэ хэлбэрийн том хот” болгон бүтээн байгуулах замаар олон улсын хөгжлийн шинэ орчинд сайтар зохицож, гадаад дотоодын хотын шинэчлэлийг манлайлан дагуулж болох юм гэж үзсэн байна.

Энэ удаа нийтэлсэн “Хятадын хотуудын өрсөлдөх чадвар” тайлан гурван гол өрсөлдөх чадварын индексийг үндэслэж, 2017 онд Хятадын 294 хотын “эдийн засгийн ерөнхий өрсөлдөх чадвар”, 289 хотын “амьдрахад таатай өрсөлдөх чадвар”, “тогтвортой хөгжлийн өрсөлдөх чадвар”-т анализ хийж, бүс нутгаар нь хувааж үнэлгээ гаргажээ. Тайланд, 2017 онд “тогтвортой хөгжлийн өрсөлдөх чадвар”-аар Хонконг, Бээжин, Шанхай эхний гуравт, “амьдрахад таатай өрсөлдөх чадвар”-аар Хонконг, Үси, Ханжөү хот эхний гуравт, “эдийн засгийн ерөнхий өрсөлдөх чадвар”-аар Шэньжэнь, Хонконг, Шанхай эхний гуравт оржээ.

Үүнээс үзвэл “тогтвортой хөгжлийн өрсөлдөх чадвар”, “амьдрахад таатай өрсөлдөх чадвар”-аар Хонконг Хятадын олон том хотоос тэргүүлж, “эдийн засгийн ерөнхий өрсөлдөх чадвар”-аар Шэньжэний дараа, бүх Хятадад хоёрт оржээ. Хятадын НШУА-ийн Хот ба өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал Ни Пэнфэй: Хонконг олон улсын эдийн засгийн төлөв байдлын өөрчлөлт, Хятадын хотууд уялдаатай хөгжиж буй чиг хандлагыг тодорхой харж, үйлдвэрлэлээ сайжруулах, “Олон улсын шинэ хэлбэрийн том хот” болгон бүтээн байгуулах замаар олон улсын хөгжлийн хөгжлийн  орчинд зохицож, гадаад дотоодын хотуудын шинэчлэлийг манлайлан дагуулж болох юм гэжээ.

“Олон улсын хэмжээнд, эсвэл Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн алинд ч Хонконг “Олон улсын шинэ хэлбэрийн том хот” болгон бүтээн байгуулах зорилт тавих ёстой. Шинэ хэлбэрийг банк санхүү, шинжлэх ухаан технологийн талд харуулах ёстой. Өөрөөр хэлбэл банк санхүү, шинжлэх ухаан технологи бол олон улсын тэргүүлэх шатны хөгжлийн хамгийн чухал хөдөлгөх хүч юм. Иймээс Хонконгийг олон улсын банк санхүүгийн төв болгох зорилт тавьж, үүнийг чангатгах ёстой. Олон улсын шинжлэх ухаан технологийн төв болгох нийтлэг ойлголт бий болсон. Мөн олон улсын мэргэжлийн үйлчилгээ, амьдралын үйлчилгээний төв, Нэг бүс нэг замыг дэмжих цэг, холбоос болгох, Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүсийг дээд зэрэглэлийн инновац, үйлчилгээний төв болгон бүтээн байгуулах зорилт тавих ёстой.”

“Хонконгийн ирээдүй улам сайхан болно” сангийн ерөнхий захирал Дэн Шүдэ: Хонконг удаан хугацаанд хотын өрсөлдөх чадварыг дээд зэргээр хадгалж байгаа нь олон нийтийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Мөн эдийн засаг, нийгэм, экологи зэрэг олон салбар уялдаатай хөгжсөний үр дүн юм. Ирээдүйд зах зээлийн уялдаатай хөгжлийн үйл явцад Хонконг “Нэг улс хоёр систем”-ийн давуу талыг ашиглан, банк санхүү, шинжлэх ухаан технологийг чухалчлан, улам уялдаатай хөгжих хэрэгтэй гэжээ.

”Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүс уялдах явцад хамгийн чухал нь зах зээлийн интеграц юм. Энэ нь Хонконгийн өрсөлдөх чадварыг ихээр нэмэгдүүлнэ. Хятадын төв нутагтай уялдаатай хөгжих үйл явцад “Нэг улс хоёр систем” бол Хонконгийн гол давуу тал. Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүсийн “9+2” хотууд үнэндээ хот болгон тус тусын давуу тал, онцлогтой. Хонконг банк санхүү, шинжлэх ухаан технологийн талаар давуу талтай, өндөр технологи, дээд зэрэглэлийн үйлчилгээний талаар Хонконг үргэлжлэн хөгжиж болох юм.”

Хонконгийн Хятад хэлний их сургуулийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны газрын захирал Шэнь Жяньфа: Хонконг, төв нутаг уялдаатай зохицон хөгжих явцад Хонконг хэдэн боломжийг сайтар ашиглаж, улам их үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

“Нэгд, чадварлаг боловсон хүчний өрсөлдөөн. Энэ талыг Хонконг сайтар чухалчлах ёстой. Дээд зэргийн чадварлаг боловсон хүчнийг хэрхэн татах, эдгээр боловсон хүчнийг хэрхэн үлдээхийг бодолцох хэрэгтэй. Учир нь чадварлаг боловсон хүчин хотын хөгжлийн үндэс байдаг. Хоёрт, Хонконг болон булангийн бүс, мөн Хятадын төв нутгийн хотууд хөгжлийн явцдаа програм хангамжийн системийн холбоосын талаар илүү их хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй. Жишээ нь, Хонконгийн хурдны төмөр замын тасалбарын систем, худалдаа бизнесийн индэр, Хонконг, төв нутгийн системийг хэрхэн улам сайн холбох явдал. Гуравт, Хонконг ирээдүйд төв нутгийн асар том хэрэглээ, үйлчилгээний зах зээлийг хэрхэн ашиглаж, өрсөлдөх чадвараа харуулах замаар Хонконгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах явдал. Энэ бол маш том сорилт юм.”

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл