solongonews
2020 онд юмны үнэ үндсэндээ тогтвортой байв
2021-01-11 16:22
2020 онд юмны үнэ үндсэндээ тогтвортой байв.

Хятадын Үндэсний статистикийн товчооны 01-р сарын 11-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, 2020 оны бүтэн жилийн бүх Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс (CPI) 2019 оноос 2.5% нэмэгджээ. Энэ нь оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг 3.5% орчим байлгах юмны үнийн зохицуулалтын зорилтыг нэлээд сайн биелүүлснийг харууллаа.

2020 оны 01-р сард CPI 2019 оны мөн үетэй харьцуулахад хамгийн ихээр буюу 5.4% нэмэгдэж, дараа нь аажмаар буурчээ. Хятадын Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Зах зээл ба үнийн судалгааны газрын дарга Гүө Лиянь хэлэхдээ: “2020 онд CPI-ийн индексэд эхлээд өндөр, дараа нь буурсан илэрхий чиг хандлага гарч, бүтэн жилийн индекс 2.5% өсөж, эргэлтийн зүй зохистой орон зайг хадгалсан бөгөөд бүтэн жилийн юмны үнийн зохицуулалтын зорилт урагштай биелэгдэв” гэсэн байна.

Статистик бүртгэлээс үзэхэд 2020 оны 12-р сарын CPI 2019 оны мөн үеэс 0.2% нэмэгдэж, 2020 оны 11-р сартай харьцуулахад 0.5% буурав.

Үндэсний статистикийн товчооны Хотын хэлтсийн статистикч Дун Лижуань анализ хийснээр, 2020 оны 12-р сард олон газрын олон байгууллага цар тахлын сэргийлэлт ба эдийн засгийн хөгжлийн үр бүтэмжээ бататган, оршин суугчдын хэрэглээний эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж, үүний зэрэгцээ онцгой цаг агаарын болон өөрийн өртөг дээшилсэн нөлөөгөөр CPI буурч байснаасаа өсөв гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл