solongonews
Арван мянган тонн жинтэй хөлөг онгоц бүтээнэ
2019-03-31 21:24
Арван мянган тонн жинтэй хөлөг онгоц бүтээнэ.

    Хятадын Гуандун мужийн Тэнгисийн аюулгүй байдлын албаныхан Хятадын анхны арван мянган тонн жинтэй тэнгисийн хүчний эргүүлийн хөлөг онгоц бүтээх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Хөлгийг Хятадын төрийн өмчит Хөлөг онгоцны корпорац барих бөгөөд онгоц 165 метр урт, 20.6 метр өргөн, ойролцоогоор 10.700 тонн жинтэй байх.
 Хятаддаа анхдагч болох аварга том хөлгийг тэнгисийн хүчний эргүүлээс гадна аврах ажиллагаа, олон улсын тэнгисийн хүчний хамтарсан сургуулилт, ердийн тээвэр зэрэгт ашиглах боломжтой юм. Хөлгийн багт 100-гаад хүн багтах бол болзошгүй аюулын үед 200 хүн байлгах, хэд хэдэн нисдэг тэрэг багтаах зай талбайг ч мөн давхар бодолцож буй гэнэ. 10 мянган тонн жинтэй аварга хөлөг хоёр жил, хагасын дотор бэлэн болох аж.
Нутгийн өмнөд хэсэгт орших Гуандун муж Хятадын Тэнгисийн хүчинд стратегийн онц чухал байршилтай газар бөгөөд “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд ч мөн эрэг дагуух гол төв нутаг гэж нэрлэгдэж байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл