Хятадын төмөр замын ерөнхий компаниас 30-ны өдөр мэдээлснээр, 29-нд Хятадын цахимаар худалдаалсан галт тэрэгний тасалбар 6 сая 250 сая ширхэгт хүрч, түүхийн тэмдэглэл бүтээжээ.
29-нд Хятадын хэмжээнд төмөр замаар зорчигчдын тоо давхардсан тоогоор 10 сая 429 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс давхардсан тоогоор 686 мянгаар нэмэгдэж, 7 хувиар өсжээ. Үүнд Бээжингийн төмөр замын газар давхардсан тоогоор 1 сая 155 мянган зорчигч тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс давхардсан тоогоор 80 мянгад хүрч, 7.4 хувиар өслөө. Шанхайн төмөр замын газар давхардсан тоогоор 2 сая 100 мянган зорчигч тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс давхардсан тоогоор 128 мянган зорчигч нэмэгдэж, 6.5 хувиар өслөө.
30-нд Хятадын хэмжээнд төмөр замаар давхардсан тоогоор 13 сая зорчигч зорчих болно.
