Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 12-ны өдөр Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалтад үг хэлэв.
Ван И:
- Хөгжиж буй орнууд шаргуу, хатуужилтай хичээн тэмцвэл ард олноо сайн сайхан амьдралд хүргэж болно гэдгийг бодит үйл хэрэг гэрчиллээ. Хятад, Африк хоёр тал бие даан идэвхтэй эрэлхийлэл хийж, өөр өөрсдийн орны байдалд тохирсон сэргэн хөгжлийн замналыг олох бүрэн чадвартай юм гэж хэллээ.
Хятад, Африкийн харилцаа хэрхэн цагийн урсгалыг даган дахин өндөр амжилтад хүрэх, Хятад, Африкийн хамтын ажиллагаа хэрхэн улам сайн чанаржих, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум хэрхэн бэрхшээлийг даван шинийг бүтээн хөгжих талаар Ван И дөрвөн санаачилга гаргав. Тухайлбал, эв нэгдлээ эрчимжүүлж, нэн нягт Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогц болгон бүтээх байгуулах хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлийг ялан давж, Хятад, Африкийн эрүүл мэндийн салбарын хамтын цогцыг бүтээн байгуулах хэрэгтэй. Харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрч, Хятад, Африкийн хөгжлийн хамтын цогцыг бүтээн байгуулах хэрэгтэй. Үүрэг хариуцлагаа зоригтой үүрэглэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг сайжруулах хэрэгтэй гэсэн байна.
Ван И:
- Африкийн талтай хамтдаа хичээн чармайж, Хятад, Африкийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг нэн өндөр түвшинд ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийллээ.
