solongonews
Үйлдвэр, худалдааны салбарын хүлээн авалтад оролцов
2018-11-14 10:26
Үйлдвэр, худалдааны салбарын хүлээн авалтад оролцов.

Орон нутгийн цагаар 13-ны үдэш Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Сингапурын Үйлдвэр, худалдааны ерөнхий холбоо, Хятадын Үйлдвэр, худалдааны ерөнхий холбоо өөрт нь зориулж хамтран зохион байгуулсан хүлээн авалтад оролцож, илтгэл тавьсан байна. 

Ли Кэчян: Өнгөрсөн 40 жилд Хятад улс өөрчлөлт нээлтийг ашиглан, асар их шинэчлэл хийсэн. Сингапурын хөгжил ч тасралтгүй шинэ үр дүнд хүрч, гайхамшгийг бүтээлээ. Энэ 40 жил Сингапурын хөгжлийн туршлага Хятадад үр өгөөжтэй байсан бөгөөд Хятадын хөгжил ч Сингапурт боломж олгосон юм. Хятад, Сингапур хоёр орон онцгой найрсаг хамтын ажиллагааны харилцаатай. Хятад улс Сингапуртай дэд бүтцээр түншилж, банк санхүүд тулгуурлан, 3 талын хамтын ажиллагаа зэрэг индэр байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг ахиулан, банк санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлж чадлаа гэжээ.

Ли Кэчян Хятадын эдийн засгийн байдлыг товч танилцуулж, Хятадын эдийн засгийн байдал ерөнхийдөө тогтвортой, хэтийн төлөв улам саруул болох талаар тодорхойлон өгүүлжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл