solongonews
“Соёлын охь-Хятадын Бээжин жүжгийн багийн үзэсгэлэн” Улаанбаатарт болж байна
2018-11-21 21:18
“Соёлын охь-Хятадын Бээжин жүжгийн багийн үзэсгэлэн” 11-р сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод суугаа Хятадын Соёлын Төвд болно.

“Соёлын охь-Хятадын Бээжин жүжгийн багийн үзэсгэлэн”-гийн нээлтийн арга хэмжээ 11-р сарын 21-ний өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотод суугаа Хятадын Соёлын Төвд боллоо. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дэд дарга Г.Батхуяг, Богд хааны ордон музейн дарга Эрдэнэбат, Монголын Театрын музейн захирал Д.Наранжаргал, Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийн дэд захирал Ганбат, Монгол Улсын соёл урлагийн салбарын мэргэжилтнүүд, МҮИС, Англи хэлний дунд сургууль, 25 дугаар дунд сургуулийн багш сурагчдаас бүрдсэн 150 гаруй хүн нээлтийн арга хэмжээнд морилон саатсан байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин “Соёлын охь- Хятадын Бээжин жүжгийн багийн үзэсгэлэн”-д анхаарал тавьж, арга хэмжээтэй биечлэн танилцсан бөгөөд маш өндрөөр үнэлэн, ажлын хамт олонтой дурсгалын зураг татуулсан байна. Мөн Улаанбаатар хотод суугаа Хятадын Соёлын Төв, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт хамтран зохион байгуулсан Аялал жуулчлалын хятад хэлний анхан шатны ангийн сурагчдыг хүлээн авч уулзан, хятад хэлийг сайн сурч, Хятад, Монголын найрамдлын үйлсийн залгамжлагч, хөгжүүлэгч болохыг хүссэн байна. 

Найруулагч: С.Урьхан, Ц.Цэлмүүн
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл