solongonews
АСЕАН-ы хөдөө аж ахуйн 2000 гаруй мэргэжилтэнг бэлтгэв
2017-11-24 15:42
Жүншинь агентлагийн мэдээ: Энэ сарын 23-нд Хятадын Гуаншигийн Байсэ хотын Тянь-Ян шяньд Хятад-АСЕАН-ы Орчин үеийн хөдөө аж ахуйн яармаг эхэллээ.

АСЕАН-ы орнуудтай хөдөө аж ахуйн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орон Хятад-АСЕАН-ы яармагийг түшиглэхээс гадна Хятад-АСЕАН-ы Хөдөө аж ахуйн яармаг зэрэг арга хэмжээ зохион байгуулсан байна. Гуаншигийн Хөдөө аж ахуйн танхимын Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн өгсөн мэдээллээс үзэхэд Гуанши нь Вьетнам, Камбож, Лаос зэрэг орноор дамжуулан хөдөө аж ахуйн шилдэг сортын туршилтын цэгийн төсөл хэрэгжүүлж, энэ жил нийт 155 шинэ сортын туршилт хийж, 30 шилдэг сортыг сонгон шалгаруулж, орон нутагт 2000 га талбайд үлгэр жишээ тариалан тарьжээ. Энэ оны 10 дугаар сарын байдлаар дээр дурдсан гурван орны хөдөө аж ахуйн 2483 мэргэжилтэн бэлтгэсэн байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл