solongonews
Хятадаас 2.12 сая жилийн өмнөх чулуун багаж олджээ
2018-07-17 16:18
Хятадаас 2.12 сая жилийн өмнөх чулуун багаж олджээ

Саяхан Хятадын Шинжлэх Ухааны Академи зэрэг бусад байгууллагуудын эрдэм шинжилгээний ба Шаньси мужийн Ланьтянь шяны Юйшань суурингийн Шанчэнь тосгоноор хуучин чулуун зэвсгийн үеийн туурь – Шанчэний туурийг илрүүлсэн байна. Энэхүү тууринаас шинээр илрүүлсэн хуучин чулуун зэвсэг нь 2.12 сая жилийн өмнө Шар хөрст өндөрлөг дээр хүн төрөлхтний аж төрж байсан ул мөрийг тод харуулсан байна. Ингэснээр Африкийн дараа хамгийн эртний хүн төрөлхтний ул мөр олдсон орон болжээ.

Шинжлэхухаан,технологийн эрдэм шинжилгээний нэр нөлөө бүхий сэтгүүл болох “Nature”-ийн цахим хуудсанд энэхүү судалгааны олотыг нийтэлсэн юм. Энэүү ололт нь Хятадын хүн төрөлхтний түүхийг 400 мянган жилээр урагшлуулж чадсан бөгөөд Азийн хамгийн эртний хүний ул мөрний бүртгэлийг шинэчилсэн. Энэхүү томоохон археологийн олдворууд нь гадаадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихээр татсан юм.

Их британы “The Independent “ сонины 12-ы өдрийн нэгэн нийтлэлд, Африкт хүн төрөлхтөн бий болсон, үүнд олон археологчид үүнийг итгэдэг. Хүмүүс Африкийг орхин явсан хамгийн эртний хугацаа нь 1.85 сая жилийн өмнө байсан бол Хятадын Шаньси мужийн Шанчэнь тосгоноос илрүүлсэн хамгийн сүүлийн үеийн археологийн  олдворууд нь энэхүү уламжлалт үзэл баримтлалд сорилт болсон гэжээ.

Хятад улсын Шинжлэх ухааны академийн Гуаньжөүгийн Геохимитын хүрээлэнгийн судлаач Зү Заоюйгээр ахлуулсан Хятад, Их Британийн геологич, археологичдын баг Шаньси мужийн Ланьтянь шяны Юйшань суурингийн Шанчэнь тосгоноос эртний хүн төрөлхтний туурийг илрүүлсэн бөгөөд Доод давхарга болон хэдэн арван ухсан чулууг хянан шалгаад, 1.26 сая жилээс 2.12 сая жилийн хооронд эртний хүн амьдарч байсан гэж таамаглаг дэвшүүлсэн. Энэ нь Хятад дахь хамгийн эртний хүн төрөлхтөн байх магадгүй. Энэ туурь нь Баруун Гүржийн Деманисийн хуучин чулуун зэвсэгийн туурийн он цагийг давсан.

Герман улсын Жена Макс Планкк дахь Хүний түүхийн хүрээлэнгийн археологич Майкл Петррлиа хэлэхдээ, Шанчэнь тосгоноос хамгийн сүүлд олдсон эдгээр чулуун зэвсгүүдийн хэлбэр дүрс нь харьцангуй энгийн, гэвч энэ нь эрт хүний ул мөрийг харуулж буй, учир нь археологийн олдворын бүх чулуун багажны нийтлэг шинж чанарууд байдаг.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл