
Жинь Жай тосгоны хүслэнт бага сургууль нь Ань Хүй мужийн Жинь Жай тосгоны Нань Ши сууринд байрлаж байна. 1990 оны 05-р сарын 19-ний өдөр Жинь Жай тосгоны хүслэнт бага сургууль албан ёсоор байгуулагдаж, Хятад улсын анхны хүслэнт бага сургууль болсон байна. Сургууль байгуулагдсан 29 жилийн хугацаанд хүслэнт бага сургууль нь нийгмийн бүх газрын дэмжлэг болон тусламжийг олсоор иржээ. Одоо тус сургууль үлгэр жишээ хөдөө тосгоны бага сургууль болсон байна. Сургууль нь 48 багш ажилтан, 18 ангид 850 сурагч суралцаж байна.
Тус сургууль нь Хятад улсын уран бичлэгийн нийгэмлэгийн боловсролын суурин, Хятад улсын зураглаачдын нийгэмлэгийн сургалтын суурин болж, уран зураг, дуу хөгжим, биеийн тамирын гэх мэт бүгдийг нэг дор бүрдүүлж чадсан байна.











