solongonews
Жао Лэжи НҮБ-ын Ерөнхий ассамблейн авилгын эсрэг тусгай чуулганд оролцжээ
2021-06-04 16:14
Жао Лэжи НҮБ-ын Ерөнхий ассамблейн авилгын эсрэг тусгай чуулганд оролцжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Сахилга бат шалгах төв комиссын намын хорооны нарийн бичгийн дарга Жао Лэжи Бээжин хотноо цахимаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн авилгын  эсрэг тусгай чуулганд оролцож, “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг мөрдөж, цэвэр шударга дэлхийн гэр орны байгуулцгаая” сэдэвт илтгэл тавьжээ.

Тэрээр онцлохдоо, ХКН, Хятадын засгийн газар авилгын эсрэг  тодорхой байр суурьтай бөгөөд Хятадын онцлогтой социализмын тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, намын урт хугацааны засаглалын нөхцөлд өөрийгөө цэвэршүүлэх үр дүнтэй арга замыг нарийвчлан судалж ирснээр Хятадын ард иргэдийн чин сэтгэлийн хүрээлэл, дэмжлэгийг олж, улс орны урт хугацааны тогтвортой байдал, хөгжилд бат бүх баталгаа хангасан юм. Ши Жиньпин дарга авилгын эсрэг ажилд  маш чухал ач холбогдол өгдөг бөгөөд Хятадын Коммунист Намын Төв Хороо нь авилгатай тэмцэх ажилд төвлөрсөн, нэгдсэн удирдлага хэрэгжүүлж, авилгын эсрэг ажлын хамаг хүчтэй улс төрийн баталгаа болсон байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл