“Сайдын коридор” нь энэ оны “Хоёр чуулган”-ы нэгэн онцлох зүйл болж, “Хоёр чуулган”-ы нээлттэй, ил тод байдал болон хэвлэл мэдээллийнхэнд хандах хандлагын бэлгэ тэмдэг болсон байна.
Энэ жилийн сайдын индэр дэх сайдуудын идэвхтэй байдал нь олон асуудал дээрх үнэн мөнийг яргах зөв энергийг түгээж, хэвлэл мэдээллийнхэн болон иргэдийн хүсэн хүлээж байсан мэдээллийг хангаснаар барахгүй иргэдийг удирдаж, Засгийн газрын ажлыг зүй зохистой ойлгох үр дүнд хүргэсэн байна.
Сайд гэдэг нь хороо яамныхаа хамгийн шууд бэлгэ тэмдэг, илэрхийлэл болж байдаг. Сайдуудын хүмүүст өгсөн мэдээллээр дамжиж Засгийн газар өөрсдөөс нь ойр дотно байгаа гэдгийг иргэд мэдэрч олдог.
Хэвлэл мэдээллийнхэнд өгсөн сайдуудын хариу нь мөн Засгийн газрын хандлагыг илэрхийлж, мэдээлэл цацагдах дундах алдагдлыг бууруулах боломжтой. Сайдууд нь хороо яамныхаа хамгийн эрх зэрэгтэй, хамгийн их мэдээллийг атгаж байдаг хүн учраас тэдний хариуг иргэд илүү анхаарч, илүү итгэдэг байна.

Хятадын Худалдааны яамны сайд Гао Хүчэн “Сайдын индэр”-т

Хятадын Соёлын яамны сайд Лү Шүган “Сайдын индэр”-т

Хятадын Татварын захиргааны сайд Ван Жүнь “Сайдын индэр”-т

Үйлдвэр, Мэдээллийн технологийн яамны сайд Мяо Юй “Сайдын индэр”-т

Хятадын Хөгжил Шинэчлэлийн зөвлөлийн эрхлэгч Шюй Шаоши "Сайдын индэр”-т
