Хятадын Худалдааны яамнаас 27-нд 01-р сараас 09-р сар хүртэлх Хятад улсад ашиглагдаж буй гадаадын хөрөнгийн бодит ашиглалтын хэмжээ 1.003.76 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 15,6 хувь өссөн тухай мэдээлсэн байна.
Үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 741 тэрбум 430 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 хувь өссөн бол, дэвшилтэт технологийн салбар дахь гадаадын хөрөнгийн бодит ашиглалт 32.3 хувь нэмэгдсэн байна.
Герман, Өмнөд Солонгос, Япон, Их Британи хятад дахь бодит хөрөнгө оруулалтаа 114.3, 90.7, 39.5, 22.3 хувь тус тус нэмэгдүүлсэн байна.
Бүс нутгийн хуваарилалтын талаас авч үзвэл, Хятадын зүүн, төв, баруун бүс нутгуудад гадаадын хөрөнгийн бодит ашиглалтын хэмжээ 13.3, 34.8, 33 хувь тус тус өссөн байжээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хувьд 01-р сараас 09-р сар хүртэл Хятадын гадаад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 567.19 тэрбум юань болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувь өссөн үзүүлэлт юм. Үүний дотор түрээсийн болон бизнесийн үйлчилгээний салбарт 29.32 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 26.7 хувь өссөн үзүүлэлт болж, үйлдвэрлэл, их хэмжээний болон жижиглэн худалдаа, барилгын болон бусад салбар дахь хөрөнгө оруулалт ч нэмэгдэж бий хандлагатай ажээ. "Бүс ба зам" дагуух орнуудад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 15.65 тэрбум ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5.2 хувь өссөн үзүүлэлт бөгөөд энэ хугацаанд нийт хөрөнгө оруулалтын 18.2 хувийг эзэлсэн байна.
