solongonews
+18 Сексийн хүслийг нэмэгдүүлэх унтлагын өрөө
2015-12-28 18:21
 
“Том өөрчлөлтийг бий болгоход золиос хэрэгтэй”
Таны Фенг-Шуйд итгэх, итгэхгүй чухал биш хэдий ч хосууд, гэр бүлийн хувьд унтлагын өрөө хамгаас чухал. Зөв зохион байгуулалттай, өнгө, тавилгын байршилаас хамааран унтаж, амрахаас эхлэн сексийн эрүүл зан үйлд ч чухал байр суурь эзэлнэ.
 
1. Дулаан өнгө 
Улаан, бүдэг цэнхэр, ягаан, тоорын өнгө унтлагын өрөөнд төгс зохицдог. Фенг Шуйд улаан өнгө шинэ хосуудад хамгийн тохиромжтой өнгө бөгөөд одоогоор хүүхэд төрүүлж амжаагүй бол дулаан орчин бүрдүүлэх болно. Мөн сексийн амьдралд дэвшил авчрах болно.
2. Зөөлөн, цэвэр ор
Цэвэрхэн тухтай ор унтах, амрах мөн таныг энхрийлж, таалах хүслийг нэмэгдүүлэх болно. Цэвэрхэн даавуу, хөвсгөр хөнжилтэй түүнийгээ угтахаа мартаж болохгүй шүү.
3. “Жасмин”
Халуухан унтлагын өрөөнд тансаг үнэртэй лаа, цэцгийг байрлуулж тавьж байршуулахаа бүү мартаарай. Тэд чиний амьдралын шөнийн уртад зугаацуулах болно.
4. Заан
Фенг Шуйд зааныг сэтгэлийн чанад дахь хүсэл биелүүлэгч хэмээн үздэг. Хүсвэл унтлагын өрөөндөө зааны бэлэг дурсгалын зүйлс байршуулаарай. Хүсэл биелэж болох юм.
5. Орны доод хэсэг ямар ч үед цэвэрхэн байх хэрэгтэй.
Орны доор бохир байвал энергийн урсгалыг хааж, харилцаанд сэв суудаг гэж үздэг. Иймээс орон доор хог хаягдалаа гаргаарай.
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл