solongonews
Ли Чян 2024 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцов
2024-06-26 10:36
Ли Чян 2024 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцов.

        Хятад улсын ерөнхий сайд Ли Чян 06-р сарын 25-ны үдээс өмнө Далянь хотод болсон 2024 оны Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

        Ли Чян хэлэхдээ:

- Дэлхийн зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхийн эдийн засгийн хөгжил чухал үе шатанд тулгарч байна.Энэ жилийн энэхүү уулзалтын сэдэв нь "Ирээдүйн өсөлтийн шинэ загвар" бөгөөд энэ нь практик ач холбогдолтой юм.Бид дэлхийн эдийн засагт тулгарч буй өсөлтийн бэрхшээлийг даван туулж, хөгжлийн асуудалд илүү өндөр алсын хараатай, илүү өргөн сэтгэлээр хандаж, шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ эргэлтийн томоохон боломжуудыг ашиглаж, өөрсдийн зохистой ашиг сонирхлыг хамтдаа эрэлхийлэх ёстой.

        Мөн тэрээр:

- Сүүлийн жилүүдэд Хятад улс өндөр чанартай хөгжлийг ахиулж, шинэ бүтээмжтэй хүчний хөгжлийг түргэтгэж, шинэ эрч хүчийг хөгжүүлж,өргөжүүлсээр ирсэн байна.Хятадын шинэ аж үйлдвэрүүд хурдацтай хөгжиж байгаа нь дэлхийн технологийн хувьсгал, ногоон хөгжлийн ерөнхий чиг хандлагатай нийцэж байгаа бөгөөд энэ нь өөрийн хэт том зах зээл, аж үйлдвэрийн иж бүрэн систем, хүний нөөц, олон төрлийн хэрэглээ зэрэг өөрийн өвөрмөц давуу талтай юм.Шинэ үйлдвэрүүд болон шинэ хөдөлгөгч хүчнүүд эрчимтэй хөгжиж байгаа нь Хятадын эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг хүчтэй дэмжиж, олон орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны өргөн орон зайг бий болгож байна гэсэн байна.

        Бид нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах ерөнхий чиг хандлагыг ямагт барьж, ирээдүйн эдийн засгийн хөгжилд өргөн уудам хөгжлийн шинэ орон зайг хамтдаа бий болгох ёстой.Үүнд бид шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,оюуны өмчийн эрхийг хамгаалах үндсэн дээр шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн нээлттэй, шударга, ялгаварлалгүй орчныг бүрдүүлэх явдал юм.Хоёрдугаарт, ногоон хөгжлийн бат бөх суурийг бий болгож, ялгаруулалтыг бууруулах тус тусын үүрэг хариуцлагаа биелүүлж, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг аж үйлдвэрийг хамтран хөгжүүлэх явдал юм.Гурав дахь нь зах зээлийн нээлттэй орчныг хадгалах, нээлттэй сэтгэлгээтэй байх, нягт хамтран ажиллан, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, жигд байлгаж, худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлан хөнгөвчилж,даяаршлын эрүүл хөгжлийг дэмжих явдал юм. Дөрөвдүгээрт,хүртээмжтэй хөгжлийг ахиулж, хөгжил, засаглалыг зохицуулж,холбогдох хууль тогтоомж,засаглалын тогтолцоог цаг тухайд нь боловсронгуй болгож, илүү өргөн хүрээтэй, илүү хүртээмжтэй хөгжилд хүрэхийн төлөө хичээн зүтгэж, шинэлэг үр дүн нь илүү олон улс орон, ард түмэнд ашигтай байх тал дээр хичээн ажиллах ёстой”.

       Ли Чян үг хэлснийхээ дараа Дэлхийн эдийн засгийн форумын дарга Швабын Хятадын эдийн засаг болон хөгжиж буй аж үйлдвэрийн талаар тавьсан асуултад хариулав. Тэрээр:

- Бид үндэс суурийг бататгаж, авьяас чадвартнуудыг хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих үндсэн чадавхыг нэмэгдүүлэн, урт болон богино хугацааны арга хэмжээг хослуулан, өндөр чанартай хөгжлийг тууштай дэмжинэ.Шинэ технологи, шинэ аж үйлдвэрийн хөгжлийн онцлог, Хятадын үндэсний нөхцөл байдал,олон газрын давуу тал, онцлогийг хослуулахыг шаардаж, инновацын эх сурвалжийн чадавхыг сайжруулан, хэрэглээний хувилбарын давуу талыг бүрэн дүүрэн ашиглах, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг гол холбоос дээр шаргуу ажиллаж,бизнесийн шинэ хэлбэр, шинэ загваруудыг дэмжихийн тулд зах зээлийн хүчийг ашиглах талаар зүтгэнэ гэж хэлэв.

    Польшийн Ерөнхийлөгч Дуда, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Жэн нар нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн байна.Нээлтийн ёслолд 100 гаруй улс орон, бүс нутгийн 1700 гаруй төлөөлөгч оролцов.

Зохиогч: ЖҮ ЧАО,ГҮӨ ШЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл