
Үнэнхүү бол ӨМӨЗО-ы Интернэт мэдээллийн албаны ажилтан. 2019 онд ӨМӨЗО-ы анхны “Хамгийн шилдэг халагдсан цэрэг” алдрыг хүртэгч. Тэрээр “СОVID-19”-ийн халдварын эсрэг тэмцэх хугацаанд интернэт мэдээллийн салбарын хашир “байлдагч”-ийн хувьд санаачилгаараа хариуцлага үүрч, тахлын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцсон юм.

Бүх зүйл мэдээллээр холбогдсон энэ зуунд интернэтийн салбар тахлын эсрэг тэмцэх чухал цэг болох нь дамжиггүй. Үнэнхүү ӨМӨЗО-ы Интернэт мэдээллийн албаны “СОVID-19”-ийн эсрэг ажлын хэсгийн тахлаас сэргийлэх ерөнхий багийн дэд ахлагчийн хувиар гар бие оролцож, тэргүүн эгнээнд ажиллан, албаныхаа яаралтай арга хэмжээний баталгааг бүх хүчээрээ хийв. ӨМӨЗО-ы интернэт мэдээллийн бүх салбарын хүмүүсийг зохион байгуулж, интернэтийн тухай яаралтай арга хэмжээ зарласан байна. Нөгөөтэйгүүр шинжлэх ухааны мэдлэгийг идэвхтэй сурталчилж, цуурхлыг няцааж, интернэтийн эрүүл орчинг хамгаалж, интернэтийн мэдээллийн хашир туршлагатай хүний хувиар байгаа бүхнээ харамгүй зориулж, тухайлсан ажилдаа хариуцлагатай ханддаг зан чанарыг харуулж, тахлын эсрэг ялалт байгуулах тэмцэлд өөрийн гэсэн хүчин зүтгэлээ нэмэрлэлээ.

“СОVID-19”-ийн халдварын улмаас иргэд гэр орондоо хорионд орсон энэ онцгой цаг үед иргэд интернэтээр мэдээ мэдээлэл авах нь их тоог эзэлсэн. Энэ үед интернэтийн эрүүл орчныг хамгаалж, зөв мэдээлэл авах ажлыг баталгаажуулах нь хамгийн чухал юм.
Өвөр Монголын Улаанхад хотын Баарин баруун хошууны Улаанмөчирийнхөн цагаан сараас өмнөхөн Үхань хотод концертод оролцоод буцаж ирсний дараа буудалд тусгаарлагдаж шинжилгээнд хамрагдсан. 14 хоногийн дараа халдвар авсан тохиолдол гараагүй тул монгол хүн хар багаасаа үхэр, хонины мах идэж өссөн болохоор “СОVID-19” халдахгүй гэж зарим хүн интернэтээр цацаж байлаа. Зарим нь Жүн Наньшань академич ингэж ярьсан ч гэлцэнэ. Үнэнхүү тэргүүтэй хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоо барьж энэхүү цуурхлыг няцаах зөв мэдээ цацуулсан байв.

- Ийм хэцүү цагт хэрэв монголчууд үүнийг үнэмшиж вирусээс өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахгүй болоход хүрвэл маш аюултай. Иймд бид энэ цуурхлыг маш түргэн няцаасан гэж Үнэнхүү ярьлаа.

Эх сурвалжаас үзвэл 2019 оны 08-р сард ӨМӨЗО-ы Халагдсан цэргийн ажил хэргийн танхим, ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын хэлтэс, Өвөр Монголын Цэргийн тойргийн Улс төрийн ажлын хороо хамтран ӨЗО-ы хэмжээнд “Хамгийн шилдэг халагдсан цэрэг”-ийг шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Улмаар аймаг хотуудын санал, шат шатны шигшилтэд үндэслэн 20 хүнийг сонгон шалгаруулж, 2019 оны 12-р сарын 28-ны өдөр албан ёсоор олон нийтэд зарлах ёслол зохион байгуулсан юм. Үүнд арваад жил ардын цэргийн алба хашиж хожим нь төрийн байгууллагад ажлын гараагаа эхлүүлж албан тушаал хаших болсонд Үнэнхүү гуай багтсан байдаг.

Тэрээр аль хэдийн цэргээс халагдсан боловч эрхэм зорилгоо марталгүйгээр чин үнэнч сэтгэлийг өвөрлөн, сэтгэлийн хат, хариуцлага, шүтлэг бишрэл, итгэл үнэмшил, үнэнч шударга зан, харамгүй зориулах сэтгэлээ дээдэлж, ажлаа гялалзтал биелүүлж явна.
