solongonews
Жэк Ма Билл Гейтс шиг хүн болохыг мөрөөддөг байжээ
2019-04-18 20:50
“Алибаба” цахим худалдааны үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма өнгөрсөн онд “Нью-Йорк таймс” сонинд ярилцлага өгөхдөө ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцсан бөгөөд “Миний эрин үе эхэлж байгаа” гэсэн байна.

Тэрээр яриандаа:

- Хүн бүр сонирхолтой амьдралыг туулдаг. Би эгэл жирийн хятад гэр бүлд төрсөн. Гэхдээ хэзээ ч бууж өгч болохгүй, боломж амархан олддоггүй гэдгийг амьдралаасаа сурсан. Би Билл Гэйтсийн тухай уншсан цагаасаа түүн шиг болохыг мөрөөдсөн. Энэ сарын 10-нд албан тушаалаа хүлээлгэн өгнө. Миний эрин үе эхэлж байгаа учраас боловсролдоо анхаарч, байгаль орчны салбарт буяны сан байгуулан ажиллах төлөвлөгөөтэй байна. Билл Гейтс бол миний мөрөөдөл. Түүн шиг мэдлэгтэй болохын тулд өөртөө сурах цаг хугацаа, хөрөнгө зарцуулна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл