Бугат хотын 7 баг тосгон нэр дэвшлээ
2017-03-30 11:12
Бугат хотын 7 баг тосгон Хятадын цөөн тоот үндэстний өвөрмөц тосгоны жагсаалтад нэр дэвшжээ.

Хятадын Үндэстний зөвлөлөөс сүүлийн өдрүүдэд нийтэлсэн “Хоёр дахь ээлжийн Хятадын цөөн тоот үндэстний өвөрмөц тосгоны жагсаалтын тухай мэдэгдэл”-д нийт 717 баг тосгон хамрагдсан бол Өвөр Монголын 40 баг нэр дэвшсэн байна.
Бугат хотын Бурхант суурингийн Бурхант баг, Агартай сумын Агартай баг, Мэргэн баг, Дархан Муумянган холбоот хошууны Баян-Овоо сумын Баян-Ухаа баг, Шармөрөн суурингийн Хар-Ус баг, Мянган суурингийн Шартал баг болон Дархан Муумянган холбоот хошууны Хюан Хюа Тань тосгон зэрэг багтжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
