НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын XXVIII чуулган (COP28)-ны үеэр Хятад улс Күньмин-Монреалын Глобал биологийн олон янз байдлын хүрээг (цаашид "Күньмин-Монреалын хүрээ" гэх) хэрэгжүүлэх санаачилгыг дэвшүүлсэн байна.
Өнгөрсөн оны 12-р сард болсон Биологийн олон янз байдлын конвенцын талуудын чуулганы XV чуулганы үеэр Хятад улс "Күньмин-Монреалын хүрээ"зэрэг чухал багц шийдвэрүүдийг дэвшүүлсэн байна.Тэдгээрийн дотор биологийн олон янзын байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан "3030" зорилт нь чухал үүрэг гүйцэтгэх болно.
Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньчюй:
- "Күньмин-Монреалын хүрээ"-г хэрэгжүүлэх бүх талын улс төрийн хүсэл зоригоо улам бэхжүүлэхийн тулд Хятад улс "Күньмин-Монреалын хүрээ"-г хэрэгжүүлэх санаачилгыг албан ёсоор дэвшүүлсэн байна.Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, COP28-ын амжилтыг хамтдаа дэмжин, хүн, байгаль хоёр эв нэгдэлтэйгээр зэрэгцэн орших дэлхийд зориулсан гэр орныг бүтээн байгуулахад бэлэн байна.
