
18-нд Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны мэдээлснээр, энэ оны 1-5-р сард Хятадын стратегийн шинжтэй шинээр хөгжиж буй аж үйлдвэрийн хяналт шинжилгээний 27 салбарын 20 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгжийн ажил эрхлэлтийн орлого 11.5 хувиар нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийн аж үйлдвэрлэлийн өсөлтийн хурдаас 8.6 нэгжээр илүү, өсөлтийн хурдаараа өнгөрсөн оны мөн үеийн 0.1 нэгжээс давсан үзүүлэлт гарчээ.
2015 он гарснаас хойш, Хятадын эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширсан ч стратегийн шинжтэй шинээр хөгжиж буй аж үйлдвэр харин өсөлтөө нэмэгдүүлж, тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт, шинэ хүчин сэлбэх талаар чухал зангилаа үйлдэл үзүүлсэн байна. 1-5 сард шинээр хөгжиж буй аж үйлдвэрийн хяналт шинжилгээний 27 салбарын 20 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгжийн ашиг орлогын нэмэгдэл 15.9 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийн 1.47 нэгжээс давж, өнгөрсөн оны мөн үеийн аж үйлдвэрлэлээс 9.5 нэгжээр давсан үзүүлэлт гарчээ.
