Ард түмний амьжиргааны асуудал бага биш, мөчир, навч бүрийг ширхэгчлэн нухацтай авч үзэх ёстой. Ард түмний сайн сайхан амьдралыг хүсэн тэмүүлэх нь шинэчлэлийн эхлэл ба зорилго юм. “Ардын сэдэв” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт эгэл жирийн хэд хэдэн хүмүүс эргэн тойрондоо хамгийн их анхаарал хандуулдаг зүйлсийнхээ тухай ярилцлаа.
"Муу өвсний цэцэрлэгт хүрээлэн" анхилам өвсний цэцэрлэгт хүрээлэн болов
Шы Вэй. Тяньжин хотын Нийтийн дүүргийн удирдах ажилтан
- Би жирийн л нэгэн удирдах ажилтан, 2018 онд Тяньжин их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгсөөд Шинькайхэ гудамжинд ирж ажиллахаар болсон.
Миний амьдарч буй Анхилам өвсний цэцэрлэгт хүрээлэн нийтийн дүүрэг зургаан суурьшлын хороололтой. Үүний дотор Анхилам өвсний цэцэрлэгт хүрээлэн хороолол өмнө нь бохир, хог хаягдлаар дүүрсэн байсан. Оршин суугчид нь "Муу өвсний цэцэрлэгт хүрээлэн" гэж хошигнодог байжээ. Амьдрах орчныг өөрчилж чадах эсэх нь иргэдийн хамгийн их санаа зовдог асуудал, мөн миний ажлын гол сэдэв болсон юм.
2018 оноос нийтийн дүүргийн намын хорооны удирдлага дор бид урам зоригтой оршин суугчид, сайн дурынхныг хорооллын менежментэд оролцуулж, хувьсгалын оршин суугчдын хороог байгуулан ажилласан юм. Хувьсгалын оршин суугчдын хорооноос Сууц Өмчлөгчдийн Холбоо хөлсөлж, “Эхлээд хөрөнгө оруулалт хийж, дараа нь гарц” гэсэн бизнесийн философийн дагуу замыг хатуу хучилттай болгож, хашаагаа бэхжүүлж, олон арван машин элдэв хог хаягдлыг цэвэрлэж, хорооллын байгаль орчныг шинэ дүр төрхтэй болгосон юм.
Хорооллын дэд бүтцийг шат дараалалтай сайжруулсны дараа хуучин хорооллын дутагдлыг хэрхэн нөхөж, олон нийтийн дүүргийн орон сууцыг илүү сайхан, амьдрахад тохиромжтой болгох вэ? Бид "Хогны ангилал"-аас эхэлсэн. 2021 он гарснаас хойш олон нийтийн дүүргийн 15 байршилд 45 хоногийн турш савыг бүгдийг нь буулгаж, тогтмол болон суурин цэгт хог ангилах ажлыг албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна. Хороололд дахин боловсруулах боломжтой хогийн цэг байгуулж, өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр оноо солилцох зэрэг. Өглөө үүрээр хог ачиж, тээвэрлэдэг дуу чимээ арилж, хогийн савны эвгүй үнэр, зуны улиралд ялаатай байх зэрэг хүндрэлүүд бүрэн арилсан юм. Олон нийтийн дүүргийн оршин суугчид анхнаасаа ойлгомжгүй, дасаагүй зуршлаасаа эхлээд хогоо ангилах дүрмийг аажмаар дагаж мөрддөг сайхан дадал зуршилтай болсон байна.
Өнгөрсөн жил бид олон талын зөвшилцлөөр шөнийн цагаар хорооллын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 25 гудамжны гэрэлтүүлгийг суурилуулан, сольж, галын аюулгүй байдлыг хангах үүднээс хороололд жижиг галын станц, жижиг галын машинуудыг суурилуулсан. Иргэдийн эргэн тойрон дахь анхаарал тавьдаг зүйлсийг нэг нэгээр нь хэрэгжүүлж байна. Олон оршин суугчид надад:
- Одоо Анхилам өвсний цэцэрлэгт хүрээлэн хороололд амьдарч байгаадаа үнэхээр баяртай байна гэж хэлэх нь сэтгэл хөдөлгөн, баярлуулж байсан юм.
Энэ жилийн Хятадын "Хоёр чуулган"-ыг амжилттай зохион байгуулсан нь манай анхан шатны боловсон хүчнийг ихээхэн урамшуулсан. Цаашид бид энгийн ард түмний асуудлыг илүү их урам зоригтойгоор шийдвэрлэх болно. Шинэ онд бид хуучин суурин газруудын засварын төлөвлөгөөг үргэлжлүүлэн сурталчилж, ус, цахилгаан, хий зэрэг дэд бүтцийг улам сайжруулж, оршин суугчдын сайн сайхан амьдралын хүлээлтийг үргэлжлүүлэн биелүүлэх болно.
Тариаланчид улам бүр баян болно
Тү Шяньли. Гүйжөү мужийн Лунли шяний Гэр бүлийн фермийн оператор
Би Лунли шяний Шиншы суурингийн Гүлүн олон нийтийн дүүргийн тариачин. Мөн Тү Шяньли гэр бүлийн фермийг хариуцаж байгаа хүн юм. 2003 онд би Гүлүн олон нийтийн дүүргээс 100 гаруй мү талбайн газрын ашиглах эрхийг түрээсэлсэн. Гэхдээ би гадагш гарч ажиллаж байсан тул тэр үед идэвхгүй байсан. 2012 онд аав ээжүүд хөгширч, би ч гэсэн гэрлэх үе болоход Гүлүн олон нийтийн дүүрэгт буцаж очоод гэр бүлийн фермийг ажиллуулсан юм.
Хөдөө аж ахуй бол урт хугацааны аж үйлдвэр, эхлээд бидэнд бас орлого илүү оруулж борлуулалт багатай байж, өнгөрсөн жил хүртэл орлого, зардлыг тэнцвэржүүлж эхэлж хараахан чадаагүй. Одоогийн байдлаар би 100 гаруй мү талбайд Рlим \исгэлэн, чихэрлэг амттай нэгэн төрлийн жимс\ тарьж ургуулаад байна. Мөн тус талбайд олон төрлийн үйл ажиллагаа, олон ургацыг хийхээр төлөвлөж, ойрын хоёр жилийн хугацаанд эмийн ургамал, цай тариалж, утсан гахайн мах хийх зэрэг аж ахуй эрхэлж байлаа.
Үйл ажиллагааны явцад би бас зарим асуудал, бэрхшээлтэй тулгарсан байдаг юм. Эхнийх нь Гүйжөү мужийн бороотой цаг агаар Рlим мод тарихад маш их нөлөө үзүүлдэг. Бороотой Рlим нь хагарахад хялбар байдаг бөгөөд тэдгээрийг хагарсны дараа зарах боломжгүй болдог. Шилдэг арга бол халхавч авах. Гэхдээ нэг Рlим модны халхавч авах өртөг нь ойролцоогоор 3 мянган юань. Харин 100 мү талбайн газрын халхавч авах зардлыг төлөхөд хэцүү. Хоёр дахь нь шуудангийн төлбөр хэтэрхий өндөр. Одоо цахим худалдааны хөгжлийн хандлага маш сайн байгаа болохоор би хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шуудангаар дамжуулж, бараагаа өргөнөөр зарлахыг хүсч байна. Гэвч хүргэлтийн төлбөрт гацсан. 2 кг Рlимын үнэ 100 юань байж, шуудангийн төлбөр 20 юань байдаг нь үнэ цэнэтэй тул гадаадын зах зээлийг нээхэд хэцүү байдаг.
Хэдийгээр олон бэрхшээл тулгарч байгаа боловч одоо бодлого улам сайжирч байгаа мөртөө улсаас илүү сайн хөрөнгө оруулалт хийж, манай гэр бүлийн фермд маш их найдаж байгаа. Би үргэлжлүүлэн ажиллах болно. Ирээдүйд улсаас хөдөө аж ахуй, тариалан эрхлэгчдийг хөгжүүлэхэд болон хөдөө аж ахуйн шинж чанарыг хөгжүүлэхэд илүү их анхаарна гэдэгт би найдаж байна.
Энэ жил би фермерийн байшинг нээхээр төлөвлөж, Фермийнхээ хажуу дахь Сунлэ тосгонд олон жуулчдыг татан авчрах юм. Илүү олон жуулчидтай бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зарахад хялбар байдаг. Мөн жуулчдыг цай ба Рlим түүх зэрэг туршлагад хамт оролцуулж, тусгай үйлдвэрлэл, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг жолоодож, манай тосгон дахь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжиж, орлогыг нь нэмэгдүүлэх болно.
Сунлэ тосгоныг хөгжүүлээд хүн бүрийн орлогыг нэмэгдүүлэн баярлуулцгаая, энэ бол миний хамгийн том хүсэлт юм.
Шиньжяныг хамтран бүтээн байгуулах нь
Айзмати-Абдукадир. Шиньжяны Өрөмч хотын Ган компаний ажилтан
- Би 27 настай, Баоган групп Шиньжян 8.1 ган төмөр ХХК-ний ажилтан. Миний төрсөн нутаг бол миний ажилладаг Өрөмчөөс 1500 шахам километрийн зайд орших Шиньжяны өмнөд хэсгийн Кашгар хотын Азатбаг суурин Калепаке тосгонд байдаг.
Манай гэр бүлийн хамгийн их анхаардаг зүйл бол боловсрол. Учир нь энэ бол надад амьдралын таатай замналыг бий болгох боломж олгодог боловсрол юм. 2012 онд би Шиньжянаас анх гарсан. Аав, ээж хоёр маань тариаланч, сургуульд сууж байгаагүй болохоор намайг сайн сурна гэж найдаж байв. Тэр жил би анхан шатны дунд сургуулиа төгсөөд Келепакэ тосгоноос Гуандүн мужид элсэн орж Гуандүн мужийн Жянмэнь хотын Пэй Ин ахлах сургуулийн Шиньжян ангид оюутан болсон юм.
Дөрвөн жилийн дараа би Ши-Аний Архитектур Технологийн Их Сургуульд элсэн орж, Ши-Ань хотод их сургуулийн амьдрал минь эхэлсэн. Сургуулиа төгсөөд Ши-Аньд үлдэх үү, Шиньжян руу буцах уу гэсэн сонголттой тулгарсан.
Би нэг их бодолгүйгээр шийдвэр гаргаж, Өрөмчид ажиллаа. Ши-Ань маш сайн, Шинжаан ч бас маш сайн. Би Шиньжянаас ирсэн хүүхэд. Хэрвээ би Шиньжянд буцаж очиж ажиллах юм бол Шиньжянд өөрийн боломжоороо хувь нэмрээ оруулж чадвал үнэхээр сайхан байх болно. 2020 оны есдүгээр сараас би Өрөмчид ажилдаа эргэн орно.
Ер нь зөвхөн би ч биш, манай ангийн олон хүүхэд сүүлийн хэдэн жил буцаж ирсэн. Хүн бүр Шиньжяны умард болон өмнөд хот хөдөөд тархай бутархай, өөр өөр албан тушаалд хамтраад Шиньжяныг байгуулж байна. Гуандүн мужийн Жянмэнь хотын Шиньжяны ангид 70 гаруй сурагч хамрагдсанаас 60 гаруй нь эргэн иржээ.
Одоо би ч бас ажилдаа нэлээд ахицтай болсон, ажилд орохдоо ердийн нэгэн зүсэгчээс шалгагч болтлоо дэвшиж, цалин маань ч их нэмэгдсэн. Дараа нь би магистр зэрэгт суралцмаар байна. Компани биднийг маш их дэмждэг, бид төгсөлтийн дараах ажлын байрандаа үлдэж, сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн ажиллах боломжтой!
Өнгөрсөн жилүүдэд зөвхөн би ч биш, Шиньжяны өмнөд нутгийн дүү нар, төрөл төрөгсөд, найз нөхөд маань бүгд өндөр чанартай боловсрол эзэмшиж, сайн сайхан амьдрал руу хөтөлсөн. Би хоёр дүүтэй. Том дүү маань 2018 онд их сургуульд элссэн. Одоо тосгоны хүүхдүүд их сургуульд элсэх нь намайг сургуульд сурч байх үеийнхээс хамаагүй их болсон. Бага дүү маань бага ангидаа сурдаг, нийтлэг хэлээр аль хэдийн надаас илүү ярьдаг. Сүүлийн жилүүдэд Шиньжян боловсролын чанарыг сайжруулах төслийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Чанартай боловсрол Шиньжяны олон хүүхдийн сургуульд суралцах замыг улам бүр өргөн, улам бүр алс хол болгож байна. Дээд боловсрол эзэмшсэн олон залуус Шиньжян руу буцаж, Шиньжяны бүтээн байгуулалтад нэгдэх замыг сонгож байна.
Миний хүсэл бол төрөлх хотынхоо боловсрол илүү сайн хөгжиж, манай жижиг тосгоноос илүү олон коллежийн оюутан төрөхийг хүсч байна!
