solongonews
Шинээр бүртгэгдсэн 39 тохиолдлын 38 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол
2020-04-06 20:35
Шинээр бүртгэгдсэн 39 тохиолдлын 38 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол

Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хорооноос 06-нд мэдээлснээр, 05-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар эх газарт Хятадад “COVID-19”-ийн халдварын 39 тохиолдол бүртгэгдэж, 38 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бол 1 нь Гундун мужид илрүүлсэн тохиолдол юм. Өвчтөний 1 нь нас барж, сэжигтэй 10 тохиолдол илэрсэн бөгөөд бүгд хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн юм.

Түүнчлэн 114 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд ойр хавьтлын 2151 хүнийг ажиглалтаас цуцалж, 30 хүнд өвчтөний биеийн байдал сайжирсан байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн оношлогдсон 693 тохиолдлын 22 хүний биеийн байдал хүнд байна. Сэжигтэй 88 тохиолдол байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл