solongonews
Цар тахлаас сэргийлэх тусгай үзэсгэлэн ажиллуулна
2020-08-24 15:04
2020-Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг 09-р сарын эхээр Бээжинд болно.

Яармагт олон нийтийн эрүүл мэнд болон тахлаас сэргийлэх тусгай үзэсгэлэн ажиллуулж, “Тахлаас сэргийлэх дэлхийн орнуудын хамтын ажиллагаа”, “Цар тахалтай тэмцсэн Хятадын үйл явдлууд” гол сэдвийн хүрээнд эм бэлдмэл, тоног төхөөрөмж, мэдээлэлжүүлэлтийн салбар дахь эрүүл мэндийн үйлчилгээний төсөл ба бүтээгдэхүүнийг танилцуулна.

Бээжин хотын эрүүл мэндийн хорооны албан тушаалтан Жэн Жиньпү 23-нд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, “хүн бүр эрүүл мэндийн аюулгүй байдлаа хамгаалуулах эрхтэй” гол сэдэвтэй үзэсгэлэнд дэлхийн топ 500-ын гурван компанийг багтаасан найман улс орон, бүс нутгийн 105 аж ахуйн нэгж оролцох бол үзэсгэлэнгийн газар дээр 60 аж ахуйн нэгж оролцох юм.

Үйлчилгээний худалдааны яармагийн үеэр “Тахлаас сэргийлэх дэлхийн оюун ухааныг хуримтлуулж, халдварт өвчний заналхийллийн эсрэг тэмцье” сэдэвт олон нийтийн эрүүл мэндийн чуулга уулзалтыг зохион байгуулж, Хятадын Инженерийн хүрээлэнгийн академич Жунь Наньшань зэрэг гадаад дотоодын нэрт эрдэмтнийг урьж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулах, коронавирусний тухай шинэ танин мэдэхүйг бий болгох, түүнчлэн цар тахалтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны туршлагын талаар санал бодлоо хуваалцана. Мөн олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой халдварт өвчнөөс сэргийлэх тусгай үзэсгэлэнгийн гол бүрэлдэхүүн хэсэг болсон Хятадын уламжлалт эм эмнэлгийг танилцуулах иж бүрэн ажиллагаа зохион байгуулах юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл