solongonews
2018 оны дэлхийн өдөн бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сүлдийг албан ёсоор нийтэллээ
2018-04-11 16:01
2018 оны дэлхийн өдөн бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сүлдийг албан ёсоор нийтэллээ.

2018 оны дэлхийн өдөн бөмбөгийн ДАШТ-ний сүлд 04-р сарын 10-ны үдээс өмнө Хятад улсын Наньжин хотын иргэдийн спортын төвд албан ёсоор зарлагдлаа. Уг сүлд нь Наньжин хотын “Хотын хэрэм”-ээр гол дизайн төлөвлөгөөний элемент болгосон байна.

ДАШТ-ний сүлдийн дизайн төлөвлөгөөг олон арга барилаар сонгон шалгаруулж, мэргэжилтнүүд шат дараалан хяналт шалгалт явуулж, Наньжинь Урлагийн дээд сургуулийн дизайн төлөвлөгөөний баг хамт олон 187 уран бүтээлээс сонгон шалгаруулсан байна.

2018 оны дэлхийн өдөн бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь 07-р сарын 30-ны өдрөөс 08-р сарын 05-ны өдрийг хүртэл Наньжинь хотын Чин Ао спортын төвд зохион байгуулагдах юм. Дэлхийн өдөн бөмбөгийн хамгийн топ зэрэглэлийн уралдаан тэмцээний нэг болно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь эрэгтэй ганцаарчилсан, хос, эмэгтэй ганцаарчилсан, хос хэлбэрийн гэсэн 5 төрлөөр явагдах юм. Урьдчилсан жишгээр дэлхийн алдарт тамирчдаас бүрдсэн 340 тамирчин 7 өдрийн хугацаанд 251 талбай тэмцээнд хүчээ сорих болно. 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл