2019 оны Өвөр Монгол орны “Аюулгүй үйлдвэрлэлийн сар”-ын ажиллагааны нээлтийн ёслол 06 дугаар сарын 01-ний өдөр Ү Хай хотод болов.
ӨМӨЗО-ы Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяо Линь чухал зааварчилгаа өгсөн байна.
Бү Шяо Линь:
- Энэ жилээс эхлэн манай оронд хүнд их, нэлээд их аюулгүйн осол гарч, бидэнд дахин сэрэмжийн дохио өгсөн байна. Манай оронд химийн аж үйлдвэр төвлөрч, аюул осол гарахад хүрвэл их осол болох болно. Улсаас энэ жилийн "Аюулгүй үйлдвэрлэлийн сар”-ын ажиллагааг аюултай химийн үйлдэхүүний аюулгүй байдлаар гол болгоно гэж тогтсон нь манай орны хувьд чухал ач холбогдолтой. Бүх орны бүх шатны хэвлэл мэдээллийнхэн сурталчилгаа, хүмүүжлийн үйл ажиллагааг идэвхтэй сайн өрнүүлж, аюулгүй хөгжлийн ойлголтыг хүн бүрт гүнзгий ойлгуулах хэрэгтэй. Бүх шатны аюулгүй үйлдвэрлэлийн зөвлөл, холбогдох бүх салбарууд, байгууллага нэгжүүд дээд хэмжээгээр чухалчилж, нарийн зохион байгуулж, бодитой үр бүтээмж гаргах хэрэгтэй. “Аюулгүй үйлдвэрлэлийн сар”-ын ажиллагааг өрнүүлэхээр дамжиж, бүх нийгмийн аюулгүйн ухамсрыг улам сайжруулахын хамт аж ахуйн нэгжүүдийн аюулгүйн хамааралтаа чангатгах шаардлагатай. Аюулгүй үйлдвэрлэлийн үүрэг хариуцлагаа биелүүлж, асуудлаа цэгцлэн засах, хүнд том аюул түгшүүрийг үр дүнтэй сэргийлэн шийдвэрлэж, шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд сайн сайхан орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй гэж шаардсан байна.
Энэ жилийн 06 дугаар сар бол бүх улсын арван найм дахь удаагийн “Аюулгүй үйлдвэрлэлийн сар” юм.
