Ардчилал төвлөрлийн ёс бол ардчиллын суурин дэх төвлөрөл болон төвлөрлийн удирдлага доорх ардчиллын уялдсан дүрэм болно. “Шинэ байдал доорх намын дотоодын улс төрийн амьдралын тухай стандартууд” дахь “ардчилал төвлөрлийн ёс бол намын үндсэн зохион байгуулалтын зарчим мөн” гэдгийн байр тогтоолт болон түүний тухай тогтоол, ардчилал төвлөрлийн ёсны үндсэн зарчим нь голдуу доорх мэт:
Нэг. “Дөрвийг дагах”-ыг баримтална. Тухайлбал намын гишүүн намын зохион байгуулалтыг дагана. Цөөнх нь олонхоо дагах, доод шатны зохион байгуулалт нь дээд шатны зохион байгуулалтыг дагана. Намын зохион байгуулалтууд болон намын гишүүн Хятад улсын Намын Төлөөлөгчдийн Их Хурал болон Намын төв хороог дагана. Энэхүү “Дөрвийг дагах” нь ардчиллыг илэрхийлсэн бөгөөд төвлөрлийг бас илэрхийлжээ.
Хоёр. Намын удирдах байгууллагыг сонгон гаргахыг баримтална. Сонгуул бол ардчиллын биеллийн гол хэлбэр мөн.
Гурав. Хамтын удирдлагыг баримтална. Чухал том асуудалд хамтын удирдлага, ардчилал төвлөрөл, онцгой ярилцах, хурлаас тогтоох зарчим ёсоор Намын хороо хамтран ярилцаж тогтоол гаргана. Хамтын удирдлага бол намын удирдах дүрмийн талаарх ардчилал төвлөрлийн ёсны бодитой илрэл мөн.
Дөрөв. Доод шатны намын зохион байгуулалтын идэвхийг сайжруулна. “Стандарт”-д “дээд шатны зохион байгуулалтаас доод шатны зохион байгуулалтад холбогдох чухал шийдвэрт бодлого тогтоохдоо доод шатны саналыг хураах дүрмийг тогтооно” гэж тогтоов. Энэ нь намын дээд шатны зохион байгуулалтаас доод шатны зохион байгуулалтаа удирдах ба доод шатны зохион байгуулалтдаа дэмжлэг үзүүлэхийг харилцан уялдуулан нэгтгэх шаардлагыг илэрхийлжээ.
Тав. Цөөн тоотод саналыг чухалчлан хүндэтгэнэ. Намын дотоодод чухал том асуудлыг ярилцан тогтооход адил бус санал илрэх нь энгийн явдал юм. Адил бус саналд уужуу хандах хэрэгтэй. Тэднийг цөөн тоотод гэх буюу эсвэл адил бус саналтай байна гэж гадуурхаж огт болохгүй.
Зургаа. Хувь хүнийг шүтэхийг хориглоно. Намын дүрэмд намаас ямарваа хэлбэрийн хувь хүнийг шүтэх ажиллагааг хориглоно гэж тогтоов.
