
Орц : Тахианы ясгуй мах, төмс, сонгино, лууван, сыр (бяслаг), давс хоол амтлагч, гоньд.
Алхам 1
Таны бэлдэх зуйлс: Тахианы ясгуй мах, төмс, сонгино, лууван, сыр (бяслаг), давс хоол амтлагч, гоньд.

Алхам 2
Тахианы махаа дунд зэргийн дөрвөлжин хэлбэртэй хэрчиж, буцалж байгаа давстай усанд хийгээд 15 – 20 минутын турш зөөлөн гал дээр болгоно.

Алхам 3
Буцалж байгаа хугацаанд нь сонгино, лууван, төмсөө хэрчиж сырээ жижиг үрэх, эсвэл хэрчиж бэлдэнэ.

Алхам 4
Сырээ жижиг үрэхэд хялбар байлгахын тулд хэсэг хугацаанд хөлдөөгчинд хийж болно.

Алхам 5
Бяслагаа шоо дөрвөлжин хэрчинэ

Алхам 6
Шөлөө15 минут буцалж байхад нь хэрчсэн төмсөө хийж зөөлөртөл нь чанана

Алхам 7
Хэрчсэн бяслагаа үрнэ

Алхам 8
Зөөлөн гал дээрх буцалж буй төмс дөнгөж зөөлөрч эхлэнгүүт лууван, сонгиноо дээрээс нь хийнэ

Алхам 9
Арван минутын дараа сыр, хоол амтлагч гоньд хийгээд сырээ хайлтал нь ойролцоогоор 5 минут чанана

Алхам 10
Амтат шөл маань бэлэн боллоо.
