“Бяцхан бадамлянхуагийн жавхаа” улсын хүүхдийн бүжгийн 10 дахь удаагийн тэмцээнд Өвөр Монголын бүжигчдийн нийгэмлэгийн “Баясал” бүжиг хамгийн дээд шагнал болох “Бяцхан бадамлянхуагийн од” шагналыг хүртсэн бол “Үзэм боловсорлоо”, “Сэргэлэн хүүхэд” бүжиг нь “Бяцхан бадамлянхуагийн шинэ од” шагналыг хүртэж, Өвөр Монголын бяцхан хун галуу урлагийн баг болон Ү Хай хотын Тэнгэрлэг хөвгүүн бүжиг урлагийн сургууль “Бяцхан бадамлянхуагийн гэр бүл” шагналыг хүртэж, гурван бүтээлийг дэглэсэн багш нь “Бяцхан бадамлянхуагийн хүмүүжүүлэгч”-ээр цоллогджээ.
“Бяцхан бадамлянхуагийн жавхаа” улсын хүүхдийн бүжгийн тэмцээнийг төвийн ухуулах хэлтсээс дэмжин, Хятад улсын Утга урлагийнхны холбоо, Хятад улсын Бүжигчдийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан улсын томоохон тэмцээн бөгөөд “Бяцхан бадамлянхуагийн жавхаа” улсын хүүхдийн бүжгийн 10 дахь удаагийн тэмцээнд Хятад улсаас 195 бүтээл 6000 гаруй уран бүтээлч оролцож, бүтээлийн тоо, чанар чансаа болон оролцсон хүний тоо нь түүхийн шинэ тэмдэглэлийг бүтээжээ.
Өвөр Монголын бүжигчдийн нийгэмлэг Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Бяцхан бүжигчин” хүүхдийн бүжгийн хоёр дахь удаагийн тэмцээн дэх Өвөр Монголын 70 гаруй бүтээлийн дундаас анхны шалгаруулалт, талбайн шалгаруулалтаар дамжин 10 бүтээлийг Хятад улсын бүжигчдийн нийгэмлэгт дэвшүүлж, тэмцээний дүнд “Баясал”, “Үзэм боловсорлоо”, “Сэргэлэн хүүхэд” гэх гурван бүтээл шагнал хүртсэн байна.
