Таван өдрийн хугацаатай үргэлжилсэн 24 дэх удаагийн Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн 27-ны өдөр хаалтаа хийлээ. Тухайн газарт нь хийсэн анхны бүртгэлээр Хятад улсын дотоод гадаадын хэвлэлийн эрхийн арилжаа худалдааны гэрээ хэлэлцээр нийт 5262 төрөл зүйлээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар нэмэгдэв. Үүнд, бүх төрлийн хэвлэлийн эрхийг экспортлох ба хэвлэлийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр 3244 хувийг эзэлж байгаа бол импортын хэвлэлийн эрхийн гэрээ хэлэлцээр 2018 хувийг эзэлж байгаа аж.
Номын үзэсгэлэнгээр соёлын үйл ажиллагаа, шинэ номын нээлт, шагнал гардуулах ёслол, форум, тоглолт зэрэг арга хэмжээ ар араасаа зохион байгуулагдлаа. Гол зочин улсын хувиар оролцсон Иран улс нь тус улс орныхоо зохиолчдын хөрөг баримал, 70 нэмэлт зураг, 34 картон зураг дэлгэсэн ба 6 зохиолч урьж уг соёлын үйл ажиллагаанд оролцуулжээ.
Экспортолсон хэвлэлийн эрхтэй номууд нь төрөл зүйлийн хувьд голдуу хүүхэд багачууд, уран зохиол, соёл сурган хүмүүжил, эдийн засаг, гүн ухааны төрлийн номууд байжээ.
