solongonews
ХКН-ын XIX их хурлын Төв хорооны VI бүгд хурлын албан мэдээ /нэг/
2021-11-17 16:56
2021 оны 11-р сарын 11-ний өдөр ХКН-ын XIX их хурлын төв хорооны VI бүгд хурлаас батлав

2021 оны 11-р сарын 08-11-ний өдрүүдэд ХКН-ын XIX их хурлын Төв хорооны VI бүгд хурал Бээжинд болов.

Хуралд Төв хорооны гишүүн 197, орлогч гишүүн 151 оролцжээ. Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооны Байнгын хорооны гишүүд болон холбогдох талын хариуцлагатан нөхөд зөвлөх эрхтэй оролцов. ХКН-ын XIX их хурлын төлөөлөгчдийн дотор анхан шатны нөхөд болон мэргэжилтэн эрдэмтэд зөвлөх эрхтэй оролцжээ.

Бүгд хурлыг төв хорооны улс төрийн товчоо хөтлөв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлэв.

Бүгд хурлаас төв хорооны улс төрийн товчооны найдалгаар Ши Жиньпингийн тавьсан ажлын илтгэлийг сонсон хэлэлцэж, “ХКН-ын төв хорооны намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай шийдвэр”-ийг хэлэлцэн баталж, “Намын бүх улсын төлөөлөгчдийн ХХ их хурлыг хуралдуулах тухай шийдвэр”-ийг хэлэлцэн батлав. Ши Жиньпин “ХКН-ын төв хорооны намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай шийдвэр\Хэлэлцэх эх\”-ийг бүгд хуралд хандан тодорхойлолт хийжээ.

Бүгд хурлаас ХКН-ын XIX их хурлын V бүгд хурлаас хойш төв хорооны улс төрийн товчооны ажлыг бүрэн нотлов. Нэг жилийн турш, дэлхийн 100 жилд байгаагүй их өөрчлөлт болон КОВИД-19 коронавирусний цар тахлын хос нөлөөнөөс гадаад орчны нэн будлиантай нөхцөл байдал хүнд хэцүү болж, дотоодын цар тахлаас урьдчилан сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүх төрлийн ажлын үүрэг туйлын хүнд хатуу бэрх байлаа. Төв хорооны улс төрийн товчоо Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөр мандуулж, Марксизм, Ленинизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопингийн онол, “Гурвыг төлөөлөх” чухал үзэл санаа, Шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлал, Ши Жиньпингийншинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар тэргүүлэх үзэл санаа болгохыг баримтлав. ХКН-ын XIX их хурал болон ХКН-ын XIX их хурлын II, III, IV, V бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, дотоод гадаадын хоёр их нөхцөл байдал, цар тахлаас урьдчилан сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжил, хөгжил болон аюулгүй байдлыг нэгдэлтэй төлөвлөж, тогтвортой байдалд урагш ахих ажлын ерөнхий үндсэн зарчмыг баримталж, шинэ хөгжлийн ойлголтыг иж бүрэн хэрэгжүүлж, шинэ хөгжлийн нөхцөл байдлыг яаралтай байгуулж, эдийн засгийн хөгжлийн сайн сайхан байдлыг хадгалж, шинжлэх ухаан техникийн бие даан хүчирхэгжихийг идэвхтэй ахиулж, өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй гүнзгийрүүлэн, ядуурлаас ангижруулах бэрх туулах дайныг төлөвлөсөн хугацаанд ялалт байгуулж, иргэдийн амьжиргааг баталгаатай үр дүнтэй сайжруулж, нийгмийн нөхцөл байдлын тогтвортой байдлыг хадгалж, улсын батлан хамгаалалт болон цэрэг армийн орчин үеийн хөгжлийг ул суурьтай ахиулж, Хятадын онцлогтой том гүрний гадаад харилцааг бүх талаар ахиулж, намын түүх суралцах боловсролыг ул суурьтай, үр дүнтэй өрнүүлж, олон зүйлийн хүнд ноцтой байгалийн гамшгийг ялан туулж, нам төрийн бүх төрлийн ажил үйлст шинэ чухал том амжилтад хүрэв. ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээ амжилттай зохион байгуулж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлж, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн бүтээн байгуулсныг албан ёсоор зарлаж, бүх нам, бүх улсын үндэстнүүдийн ард түмэн хамтдаа хоёрдугаар 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэхийн төлөө шинэ аян замд зориг төгөлдөр гарлаа.

Бүгд хурлаас ХКН-ын 100 жилийн тэмцлийн чухал их амжилт болон түүхэн туршлагыг дүгнэсэн нь нам байгуулагдсаны 100 жилийн түүхэн нөхцөлд социализмын орчин үеийн улсыг иж бүрэн байгуулах шинэ аян замыг нээж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх шаардлага болно. Улс төрийн ухамсар, их нөхцөл байдлын ухамсар, голлох ухамсар, нэгдэлтэй байх ухамсрыг нэмэгдүүлж, замын итгэл, онолын итгэл, байгууллын итгэл, соёлын итгэлийг бататгаж, Ши Жиньпин нөхрөөр намын төв хорооны цөм болгох, бүх намын цөм болох статусыг эрс хамгаалж, намын төв хорооны нэр хүнд болон төвлөрсөн нэгдэлтэй удирдлагыг эрс хамгаалж, бүх нам алхаа нэгтэй урагшлах шаардлагыг батлах бол намын өөртөө хийх хувьсгалыг ахиулах, бүх намын тэмцэл хийх чадвар болон эрсдэл сорилтыг ялан туулах чадварыг дээшлүүлэх, намын амьжирлын хүчинг үүрд хадгалах, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдаж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө үргэлжлэн тэмцэх хэрэгцээ шаардлага болно. Бүх нам түүхийг үзэх материалист үзэл болон намын түүхийн зөв үзлийг баримталж, намын 100 жилийн тэмцлийн дундаас өнгөрсөнд яаж амжилтад хүрсэн болон ирээдүйд яаж амжилт байгуулах тухай тодорхой танин мэдэж, илүү их баттай, өөрийн санаачилгаасаа тулгар зорилт үүргээ хариуцлага болгон хэрэгжүүлж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг нэн сайн баримтлан хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэв.

Найруулагч: ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл