solongonews
Өвөр Монголын 14 дэх өвлийн наадам болж байна
2017-01-09 20:14
ӨМӨЗО-ны XIV удаагийн өвлийн наадмын нээлтийн ёслол саяхан Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд боллоо.

Морин спорт, морь уургалах, адууны үзүүлбэр зэрэг уламжлалт спортын тэмцээн нээлтийн ёслолын үеэр явагдсан байна.

Үзэмчин нутагт цаг агаарын байдал хасах 10 орчим хэмтэй байсан бөгөөд наадамчид нээлтийн ёслолд өнгө алагласан нутгийн дээлээр гоёж, морь, машинаа хөлөглөн зүг зүгээс хүрэлцэн ирж оролцов.

Энэ удаагийн өвлийн наадам таван өдрийн турш  үргэлжлэх ба цас мөсний наадам, өвлийн улирлын монгол хувцасны үзүүлбэр, олон улсын спортын тэмцээн зэрэг олон цуврал арга хэмжээ зохиогдох юм. Тус наадмын гол агуулга болох Олон улсын монгол бөхийн тэмцээнд Хятад, Орос, Япон, БНСУ, Монгол зэрэг орны 53 бөх багийн барилдаанд, 256 хүн ганцаарчилсан барилдаанд оролцох юм байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл