solongonews
”Найрамдал” шинэ жилийн цэнгүүн
2015-01-05 14:59
ӨМӨЗО-ны Хөххот дахь Монгол, Дундадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэг, Монгол Иргэдийн Нийгэмлэг, БНДАУ-ын ӨМӨЗО-нд сургууль төгсөгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн арга хэмжээ.

           Энэ удаад “Найрамдал” нэрийн доор 12 дугаар сарын 31-ний он солигдох үдэш  Өвөр Монголын Жин Жиан олон улсын зочид буудлын ёслолын танхимд өргөн нижгэр болж өндөрлөлөө. Шинэ жилийн цэнгүүнд Хөххотод ажиллаж амьдардаг монгол иргэд, Өвөр Монгол иргэд, түүнчлэн Бээжин хот болон бусад газраас зөвхөн энэхүү арга хэмжээг зорин  зочид гийчид хүрэлцэн ирж оролцлоо. Харин урилгаар Монгол Улсаас Хөххотод суугаа ерөнхий консулын газрын консул Б.Багахүү, МУИС-ийн багш, доктор, профессор Л.Чулуунбаатар, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн хятад судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Б.Базардорж, Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн төлөөлөгч, Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн дэд захирал, доктор, профессор Олгонууд Д.Манлай зэрэг нэр хүндтэй зочид оролцсон юм. Цэнгүүнд Монгол Улсын залуу дуучин н.Цолмон, чадварлаг бүжигчид болон Баатар язгуур урлагийн сургуулийн авьяаслаг залуу дуучид ирж ая дуугаа өргөлөө.  Түүнчлэн Монгол, Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэгийн “Соёлын элч” медалиар Алтан хүрд компанийн захирал н.Улаангаваа, ӨМИС-ийн  оюутан, Кингс Вотер ХХК-ний гадаад худалдаа эрхэлсэн захирал У.Цэнд-Аюуш  нар шагнуулсан юм. Арга хэмжээний хамгийн содон үйл явдал нь тус нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “”Хятад дахь монгол судлал” цуврал сэтгүүлийн II, III дугаарууд, мөн шинээр гаргаж буй  “Хятадын Хөдөө Аж Ахуйн ололт” нэртэй  цуврал сэтгүүлийн I дүгээр дэвтэр хэвлэгдэн гарсны давхар баярыг тэмдэглэлээ.

                                                                      Бэлтгэсэн: Э.Үржинханд

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл